| | USD/MNT 0₮

Д.Цогтбаатар: МАН, МАХН-ыг нэгдээсэй гэж хүсч байна

МАН-ын 100 жилийн ой болон Эх орончдын өдрийг тохиолдуулан МАН, МАХН-ын удирдлагууд жанжин Д.Сүхбаатарын хөшөө, эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хэлэхдээ "Монгол Улс бол Зүүн хойд Ази, Төв Азийн бүс дамнасан орон. Энэ үүднээсээ авч үзвэл, улс төрийн намууд дотроос анхны нам юм. Энэхүү 100 жилийн хүрээнд өмнө нь хүрч чадаагүй хөгжилдөө хүрсэн. Жишээлбэл, дундаж наслалт 35 байхад одоо 70 хүрч байна. Тэгэхээр 100 жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт суурь өөрчлөлт гарч байж олон сая хүний амьдрах хугацаа уртсаж байгаа нь улс төрийн ууган намын оролцоо их байсан гэдгийг л хэлэх гэсэн юм. 

МАН, МАХН-ын удирдлагууд хамтран цэцэг өргөж байгаа нь их сайхан үйлдэл явдал. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй. Миний хувьд хоёр нам нэгдээсэй гэж хүсч байна. Гэхдээ цаг хугацаа харуулна. Эрт дүгнэлт хэлэх эрт байна" гэв.

 

МАН-ын 100 жилийн ой болон Эх орончдын өдрийг тохиолдуулан МАН, МАХН-ын удирдлагууд жанжин Д.Сүхбаатарын хөшөө, эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хэлэхдээ "Монгол Улс бол Зүүн хойд Ази, Төв Азийн бүс дамнасан орон. Энэ үүднээсээ авч үзвэл, улс төрийн намууд дотроос анхны нам юм. Энэхүү 100 жилийн хүрээнд өмнө нь хүрч чадаагүй хөгжилдөө хүрсэн. Жишээлбэл, дундаж наслалт 35 байхад одоо 70 хүрч байна. Тэгэхээр 100 жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт суурь өөрчлөлт гарч байж олон сая хүний амьдрах хугацаа уртсаж байгаа нь улс төрийн ууган намын оролцоо их байсан гэдгийг л хэлэх гэсэн юм.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.