| | USD/MNT 0₮

Хоёр Энхбаяр юу ярилцсан бэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх, УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр, МАХН-ын дарга Н.Энхбаяр хоёр өнөөдөр уулзжээ. Сүүлийн үед МАХН-ыг МАН-тай эвсэж нэгдэж гэж байгаа талаар мэдээлэл олон нийтийн дунд их гарч байгаа юм.

МАН-ын 100 жилийн түүхэн ойг угтаж хоёр нам нэгдэх нь зөв хэмээн зарим нэг гишүүд үзэж байгаа юм. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар хоёр нам нэгдэх тохиролцоонд хүрсэн. 

Харин МАХН-ын дарга Н.Энхбаярт МАН том албан тушаал амалж, тохироо хийсэн гэх. Ямар ч байсан МАН, МАХН-ын хоёр Энхбаяр юу ярьсан бэ гэдэг нь ихээхэн анхаарал татаж байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх, УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр, МАХН-ын дарга Н.Энхбаяр хоёр өнөөдөр уулзжээ.
Улс төр

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.