| | USD/MNT 0₮

Л.Баттогтох:Хохирогч Д.Халиунаа охиныхоо хамт гэрч хохирогчийг хамгаалах байранд байгаа

"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаа болон түүний эхнэр Г.Амарсайхан нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өчигдөр боллоо. Тэдэнд анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээсэн юм. Тухайлбал Г.Загдаа 6.2 жилийн хорих ял авсан бол түүний эхнэр Г.Амарсайхан нэг жилийн хорих ялаар шийтгүүлснийг нь хэвээр үлдээсэн байна. Ингээд хохирогч Халиунаагийн өмгөөлөгч Л.Баттогтохоос тодрууллаа. 

-Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ?

-Шүүгдэгч Г.Загдаа, Г.Амарсайхан хоёрт холбогдох эрүүгийн хэргийг Давж заалдах шатны шүүх хэлэлцсэн. Тэд болон өмгөөлөгч нар нь гомдол гаргасан байсан. Тэдний гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгоод анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Г.Загдааг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг бүлэглэн хүчирхийлсэн, үргэлжилсэн үйлдэлтэй хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон. Мөн гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдийн захиран зарцуулах мөнгийг нь шамшигдуулсан. Бусдын бие махбодь болон цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг үл биелүүлж, биед хөнгөн гэмтэл учруулсан гэдэг зүйл заалтаар шүүгдэж шийтгэгдсэн.

Хохирогч Халиунаад 1 сая 950 мянган төгрөгийн хохирол учирсан гэдгийг шүүх тогтоосон. Гэвч хохирлын мөнгө өнөөдрийн байдлаар төлөгдөөгүй байна. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээхгүй байна гэсэн үг. Өнөөдрөөс эхлээд 6 жил 2 сарын ял нь үргэлжлээд явна. 

-Хохирогч Д.Халиунаа охиныхоо хамт хаана байгаа вэ. Шүүх хуралд оролцсон уу? 

-Давж заалдах шатны шүүх хуралд өөрийн биеэр оролцох шаардлага байхгүй. Өмгөөлөгч нь төлөөлөөд оролцсон. Өөрөө охины хамт гэрч хохирогчийг хамгаалах байранд байгаа. Сэтгэл санааны хувьд харьцангуй гайгүй болж байгаа.

-Ээж охин хоёрт төрөөс ямар үйлчилгээ үзүүлж байгаа вэ?

-Гэрч хохирогчийг хамгаалах хууль гэж байна. Тэгэхээр ямар үйлчилгээ үзүүлж байгаа талаар цагдаагийн байгууллагаас асуувал илүү хариулт өгөх байх. Гэхдээ цагдаагийн байгууллага сайн ажиллаж байгаа. Хүүхдийн мөнгөө авахаар банк руу явахад нь тусгай хувцас хэрэгсэл өмсгөж, цагдаагийн байгууллагаас аюулгүй байдлыг нь хангадаг юм билээ. 

-Д.Халиунаа хүүхдийн мөнгөө огт авдаггүй байсан гэх мэдээлэл бий? 

-Шүүгдэгч нараас хохирогч Халиунаа 1 сая 950 мянган төгрөг авах ёстой. Гэвч энэ мөнгийг нь өгөхгүй байна. Төлөгдөхгүй байгаа юм билээ. Халиунаа нярай хүүхэдтэй байсан. Өлгий сүүний мөнгийг нь өгөөгүй юм билээ. Тухайн ТББ нь аваад идчихсэн гэх асуудал бий.

-Сэтгэл санааны хохирлын тухайд?

-Сэтгэл санааны хохирол тодорхойлогдож чадахгүй байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр бие эрүүл мэндийн хохирол гарахаас сэтгэл санааны хохирлыг тогтоож чадахгүй. Халиунаагийн хувьд сэтгэл санаа нь гүн хямрал цочролд орсон. Гэр бүлийн болон хүчирхийлэлд өртөж байгаа хохирогчийн сэтгэл санааны хохирол гэж байхгүй. Тэгэхээр төрөл бүрээр хуулинд нь тусгаж өгөх ёстой байна. 

Хохирогч Д.Халиунаад 1 сая 950 мянган төгрөгийн хохирол учирсан гэдгийг шүүх тогтоосон. Гэвч хохирлын мөнгө өнөөдрийн байдлаар төлөгдөөгүй байна. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээхгүй байна гэсэн үг. Ө
Ярилцлага

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.