| | USD/MNT 0₮

Г.Сайханбаяр:Цэрэг дэглэсэн нөхдүүдэд болон ангийн дарга нарт хариуцлага тооцно

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хал цэргүүд шинэ цэргүүдээ дарамталж дэглэж, үг хэл үйлдлээрээ доромжилж байгаа бичлэг өнөө өглөө цахим сүлжээнд цацагдсан билээ.

Тэгвэл энэ асуудлаар Батлан хамгаалах яам шуурхай ажиллаж, шалгаж тогтоосон байна. Энэ асуудлаар салбарын сайд Г.Сайханбаяраас тодруулахад "Энэ асуудлыг шалгаж тогтоосон. Өнгөрсөн жил болсон явдал ч хариуцлага тооцно. Дарга нарт, мөн дарамталсан нөхдүүдэд хариуцлага тооцно" гэлээ. 

Сүүлийн үед цэргийн алба хаагч нартай холбоотой таагүй мэдээллүүд ар араасаа гарсаар байна. Энэ бичлэгийг үзсэн хүн бүр "Арми нь ийм байвал ямар аав ээж хүүгээ цэрэгт явуулах юм бэ. Хүүхдээ цэрэгт явуулахгүй" гэсэн байр суурийг илэрхийлж байгаа харагдана.

Цэргийн албанд тодорхой хэмжээний дэгдэлт байхаас дарамт, доромжлол шившиглэлт байх ёсгүй гэдгийг олон нийтийн зүгээс илэрхийлж байна. 

Энэ асуудлаар салбарын сайд Г.Сайханбаяраас тодруулахад "Энэ асуудлыг шалгаж олж тогтоосон. Өнгөрсөн жил болсон явдал ч хариуцлага тооцно. Дарга нарт, мөн дарамталсан нөхдүүдэд хариуцлага тооцно" гэлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (17)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.