| | USD/MNT 0₮

Дарханаас Улаанбаатар болон бусад аймаг руу зорчих иргэдийг долоо хоногт нэг удаа гаргана

Өнөөдөр Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

1.Гуравдугаар сарын 9-нд ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлнэ.

2.Цэцэрлэгт хамрагддаг 7000 орчим хүүхэд байгаагаас эцэг эхчүүдийн 85% нь хүүхдүүдээ цэцэрлэгт нь хамруулахыг зөвшөөрчээ. Цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө хүүхдүүдийг шинжилгээнд хамруулна.

3.Дарханаас Улаанбаатар болон бусад аймаг руу зорчих иргэдийг smartdarkhan.com цахим хуудсаар бүртгэн, 7 хоногт 1 удаа гаргах ажлыг зохион байгуулна. Дарханаас явсан иргэд 30 хоног буцаж ирэхгүй байх шийдвэрийг хүчингүй болголоо. Гэхдээ зөвхөн Дарханы харъяат иргэдээ хүлээн авна.

4. Гуравдугаар сарын 1-нээс 18 нас хүртэлх насны хүүхдүүд үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлж болно.

5. Гуравдугаар сарын 1-нээс караоке, баар, кино театрын үйл ажиллагааг нээнэ. Цагийн хуваарьт хязгаарлалт тавихгүй, хуучин мөрдөж байсан хуваариараа ажиллана.

Дарханаас УБ болон бусад аймаг руу зорчих иргэдийг долоо хоногт нэг удаа гаргана
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.