| | USD/MNT 0₮

Ховд аймагт 39 тонн дизель түлш ачиж явсан том тэрэг онхолджээ

 
Ховд аймгийн Буянт сумын Өгөөмөр багийн “Хөх булангийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 25 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 10 км-т/ шатахуун тээвэрлэж явсан автомашин онхолдсон тухай дуудлагыг 02.25-ны өдрийн 07:45 цагт хүлээн авсан.
 
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 23 алба хаагч, Цагдаагийн газрын 2 алба хаагч, Засаг даргын Тамгын газрын 4 ажилтан, Мэргэжлийн хяналтын газрын 2 ажилтан, Байгаль, орчин аялал, жуулчлалын газрын 2 ажилтан, эмнэлгийн байгууллагын 2 ажилтан, “АЗЗА” ХХК-ийн 8 ажилтан, ар гэрийн 2 иргэн, нийт 45 хүн, 9 автомашинтай 25 км замыг туулан 08:53 цагт очиход Баян-Өлгий аймгаас Говь-Алтай аймгийн чиглэлд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /40 настай, эрэгтэй/, туслах жолооч  Сонгинохайрхан дүүргийн харьяат М /38 настай, эрэгтэй/ нарын жолоодож явсан “Хово” загварын шатахуун тээврийн автомашины жолооны хүрд ажиллагаагүй болсны улмаас онхолдсон байсан.
 
Иргэн М-ийг Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн. Тус автомашинд 39 тонн дизель түлш ачиж явснаас 33 тонн дизель түлшийг автомашинд шилжүүлэн ачиж, автозамын зорчих хэсэгт асгарсан 6 тонн дизель түлшийг элс асгаж цэвэрлэсэн.
 
Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Хустайн даваа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 28 км-т/ шатахуун тээвэрлэж явсан автомашины чиргүүл унасан тухай дуудлагыг 02.25-ны өдрийн 18:12 цагт цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 5 алба хаагч, тус сумын Цагдаагийн хэсгийн 4 алба хаагч, Дархан-Уул аймгийн Нефть хангамжийн салбарын 15 ажилтан очиход Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын чиглэлд иргэн Н-ийн жолоодож явсан “Хово” загварын шатахуун тээврийн автомашины чиргүүл замын хажуу руу унасан байсан.
 
Тус автомашин нь 4.8 тонн дизель түлш, 4.8 тонн АИ-95 бензин ачиж явснаас 4.8 тонн АИ-95 бензинийг автомашинд шилжүүлэн ачиж, асгарсан 3 тонн дизель түлшийг шороо, давс асгаж цэвэрлэжээ. 
Ховд аймагт 39 тонн дизель түлш ачиж явсан том тэрэг онхолджээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.