| | USD/MNT 0₮

Монгол модель Ж.Энэрэл "Mercedes-Benz"-ийн 2021 оны шинэ загварын нүүр царай болжээ

Загвар өмсөгч, модель Ж. Энэрэл Mercedes-Benz C-Class (W206) 2021 оны шинэ загварын нүүр царай боллоо. Энэ нь Монгол хүн 120 жилийн түүхт, дэлхийн алдарт Mercedes-Benz брэндийн зураг авалтанд албан ёсоор оролцсон анхны тохиолдол юм.

Ж.Энэрэлийн хувьд өдгөө 26 настай бөгөөд 2012 онд Монголд болсон "Face of Mongolia" тэмцээнд тэргүүн байр эзэлснээр түүний амжилтын гараа эхэлсэн аж. 

Мөн 2016 оны Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцсон бол 2017 онд Милан, Парисын загварын долоо хоногт оролцож, “Kristina Ti” болон “Luis Buchinho”, “Talbot Runhof” брэндүүдийн загваруудыг амилуулсан байна.

Загвар өмсөгч, модель Ж. Энэрэл Mercedes-Benz C-Class (W206) 2021 оны шинэ загварын нүүр царай боллоо. Энэ нь Монгол хүн 120 жилийн түүхт, дэлхийн алдарт Mercedes-Benz брэндийн зураг авалтанд албан ёсоор оролцсон анхны тохиолдол юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.