| | USD/MNT 0₮

Төрөөс төрсөн ТЭРБУМТАН Сү.Батболдын зургаан улсад байрлах 170 тэрбум төгрөгийн ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН НУУЦ

Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр анх сонгогдохдоо оффшор бүсээс 17 тэрбум ам.доллар оруулж ирнэ хэмээн амалсан. 17 тэрбум ам.доллар гэдэг тоог “АТОЗ” ТББ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын оффшор бүсэд хадгалсан хөрөнгийн талаар мэдээлэл хийх үеэрээ гаргаж ирсэн юм. Тус ТББ-ын зүгээс оффшорын асуудлаар 2017 онд Ерөнхийлөгчтэй хамтын гэрээ байгуулсан аж.

Оффшортой тэмцэх ажлыг Ерөнхийлөгч Х.Баттулга сайн хийж байгаа гэхэд болох биз. Учир нь 300 орчим тэрбум төгрөг оффшор бүсээс орж ирснийг АТГ тогтоон шалгаж байгаа талаараа тухайн үед мэдэгдэж байсан. Тэгвэл одоо нэгэн асуулт ургаж гарч ирнэ. Оффшор бүсэд хамгийн их хөрөнгө данстай эрхэм хэн бэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул ЕТГ-т ирсэн оффшор бүсийн асуудалтай холбоотой өргөдөл, гомдол зэрэгт нэгтгэн тайлбар өгсөн нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. Үүнээс товчхон тоймлон хүргэе.

Саяхан Нийслэлийн Прокурорын газрын орлогч прокурор Ц.Насанбат мэдэгдэхдээ “Сү.Батболд нарын хөрөнгийг царцаах, битүүмжлэх ажиллагаа гаднын зургаан орны шүүхэд зэрэг явагдаж байна” гэв.

Үнэхээр ч УИХ-ын гишүүн С.Батболд түүний гүйцэтгэгч Ч.Ганзориг, У.Туул, О.Нямдалай, Б.Баттүшиг нарын Монгол Улсын иргэд, мөн түүний гадаад улс дахь гүйцэтгэгч нар болох БНСУ-ын гурван иргэнд хамаарсан эрх зүйн маргаан Монгол Улсаас гадна олон улсын зургаан улсад явагдаж байгаа аж. Тодруулбал,

  1. Англи
  2. Хонгконг
  3. Сингапур
  4. Жерси арал
  5. Британийн Виржинийн арлууд
  6. АНУ-ын Нью-Йорк мужийн шүүхийн маргаан багтаж байгаа аж.

Тус маргаанууд хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа бөгөөд С.Батболд, Cheong Choo Young, Kim Hak Seon нартай холбоотой нийт 13 үл хөдлөх хөрөнгө дор дурдагдаж, баримтаар нотлогдов.

Нийт үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ: 59.3 САЯ АМ.ДОЛЛАР БУЮУ 169.1 ТЭРБУМ ТӨГРӨГ”

БАРИМТ 1: Их Британи /Англи/

2020.11.18-ны өдөр, Шударга ёсны дээд шүүх дэх Англи, Уэльсийн арилжааны хэргийн шүүхийн хөрөнгө царцаах шийдвэр.

С.Батболд, Cheong Choo Young, Kim Hak Seon нар болон тэдний эзэмшлийн Лорш Лимитед оффшор бүсэд байгуулагдсан компанид бүртгэлтэй байдаг хоёр үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шийдвэрээр 59.8 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний аливаа хөрөнгийг бусдад үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэх, захиран зарцуулах зэргийг хязгаарласан байна.

Нэг байранд нь С.Батболдын хүү Самаадий (Samaadi) Англид сурч байх хугацаандаа амьдран, ашигладаг байсан нь баримтаар ил болсон.

БАРИМТ 2: Хонгконг

2020.11.23-ны өдөр, Хонконгийн дээд шүүхийн хөрөнгө царцаах шийдвэр.

Дээр дурдсан хүмүүсийн хамаарал бүхий есөн оффшор компанийн мэдэлд байдаг 85.5 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг царцаасан байна.

Энэ нь Хонконгийн төвд байрлах, тансаг зэрэглэлийн орон сууцнууд байв.

БАРИМТ 3: Сингапур

2020.12.27-ны өдөр Сингапурын шүүхийн тогтоол гарав.

Сингапур улсын дээд шүүхээс нэг сая ам.доллартай тэнцэх хэмжээний аливаа хөрөнгийг бусдад шилжүүлэх, захиран зарцуулахыг хязгаарласан шийдвэрүүд гаргасан байна. Уг маргааны хариуцагчаар С.Батболд, Cheong Choo Young, Kim Hak Seon нар болон тэдгээрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийг багтааж байгаа юм.

БАРИМТ 4. Жерси арал

2020.11.24-ны өдөр, Жерсигийн дээд шүүхийн маргаан

Жерсигийн дээд шүүхээс Cheong Choo Young, Kim Hak Seon нарын хамаарал бүхий “Bayar Limited”, “Cmerskiy Limited” гэсэн хоёр оффшор компанитай холбоотой шийдвэр гарчээ. Эдгээр компаниуд нь Тайландын Пукет аралд таван үл хөдлөх эзэмшдэг аж ахуйн нэгж бөгөөд хоёр үл хөдлөх хөрөнгийн тус бүрийн үнэлгээ нь тав сая ам.доллар байсан бол үлдсэн гурван үл хөдлөх хөрөнгийн тус бүрийн үнэлгээ нь 1.8 сая ам.доллартай дүйцсэн байна. Жерсийн арлын дээд шүүхээс эдгээр үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэх, захиран зарцуулах зэрэг бүх хөдөлгөөнийг хязгаарлажээ.

БАРИМТ 5: Британийн Виржинийн арлууд

2020.12.15-ны өдөр, Британийн Виржинийн арлуудын шүүхийн маргаан

Британийн Виржинийн арлуудын дээд шүүхээс С.Батболд, Cheong Choo Young, Kim Hak Seon нартай холбоотой шүүхийн шийдвэр гарч, эдгээр компаниудын эзэмшиж байгаа аливаа үл хөдлөх хөрөнгө болон бусад хөрөнгийг эрхлэн удирдах, бусдад шилжүүлэх, үнэлгээг бууруулахыг хязгаарласан шийдвэр гарсан байна.

БАРИМТ 6: Нью-Йорк /АНУ/

2020.11.23-ны өдөр, АНУ-н Нью-Йорк мужийн дээд шүүхийн маргаан

Тус мужийн дээд шүүхээс одоогоор үл хөдлөх хөрөнгө царцаасан эсвэл удирдан зохион байгуулахтай холбоотой аливаа асуудлыг хязгаарласан шийдвэр гараагүй байна.

Дээрх бүх баримтыг харахад Сү.Батболд Монголын хамгийн баян хүн болж таарч байгаа юм. Түүнийг намаа санхүүгээр нь дэмжиж, өөрөө хөшигний ард улсыг удирддаг гэх бор шувуу ч нисдэг нь нууц биш.

Түүнд лицензээр дамжаад Бороогийн орд байсан. Тийм учраас ямар ч төлбөр, өр зээлгүй эзэмшлийн хувьдаа таарсан баялгаа авсан. 40 тонн алтны 12 тонныг нь өөрөө аваад зарчихсан гэдгийг нэр бүхий улстөрчид тухайн үедээ мэдэгдэж байсан юм.

Тодруулбал, улсын төсвөөр нөөц тогтоосон “Бороо гоулд”-ын лицензийг Сү.Батболд хувьдаа авсан. Дараа нь лицензээ Канадуудад өгөхдөө Монголын Засгийн газартай “Тогтвортой байдлын гэрээ” байгуулж, 50 тонн алтыг нь ТАТВАР-аас чөлөөлүүлсэн. Үүнийхээ төлөө хувьдаа асар их мөнгө авсныг тухайн үеийн эрдэмтэд,эх орончид илчилж байжээ.

Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр анх сонгогдохдоо оффшор бүсээс 17 тэрбум ам.доллар оруулж ирнэ хэмээн амалсан. 17 тэрбум ам.доллар гэдэг тоог “АТОЗ” ТББ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын оффшор бүсэд хадгалсан хөрөнгийн талаар мэдээлэл хийх үеэрээ гаргаж ирсэн юм. Тус ТББ-ын зүгээс оффшорын асуудлаар 2017 онд Ерөнхийлөгчтэй хамтын гэрээ байгуулсан аж.
Улс төр

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.