| | USD/MNT 0₮

Теле хичээлд хамрагдаж чадахгүй байгаа 28770 хүүхдэд хичээлийг бичгээр хүргүүлж эхэлжээ

Нийслэлийн хэмжээнд 317978 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Үүнээс 89 хувь нь теле хичээлдээ хамрагдаж байгаа гэсэн судалгаа гарчээ. Гэвч үлдсэн 11 хувь буюу 28770 хүүхэд теле хичээлд хамрагдаж чадахгүй байна.

Тэдний хувьд интернетгүй, телевизгүй, тоггүй, гар утасгүй, дата авах боломжгүй зэрэг шалтгаануудаар цахим хичээлдээ оролцоогүй байгаа юм. Тэгвэл энэ сарын 23-наас эхлэн теле хичээлд хамрагдаагүй хүүхдүүдэд хичээлийг нь цаасан байдлаар хэвлэж, бичгээр хүргүүлж эхэлжээ.

Оны өмнө 48 мянга гаруй хүүхэд теле хичээлд хамрагдаж чадахгүй байсан. Энэ асуудал дээр сургууль, дүүргээс санаачлан төрийн бус байгууллага, үүрэн холбооны оператор компаниудтай хамтран төгсөх ангийн сурагч гэх мэт зайлшгүй шаардлагатай хүүхдүүдэд дата үнэгүй олгох, телевизтэй болгох ажлыг зохион байгуулсан байна.

Энэ хүрээнд хичээлд хамрагдаагүй байсан хүүхдийн тоо 20 мянгаар буурсан гэдгийг Нийслэлийн боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул хэллээ.

Нийслэлийн хэмжээнд 317978 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Үүнээс 89 хувь нь теле хичээлдээ хамрагдаж байгаа гэсэн судалгаа гарчээ. Гэвч үлдсэн 11 хувь буюу 28770 хүүхэд теле хичээлд хамрагдаж чадахгүй байна.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.