| | USD/MNT 0₮

Н.Ганбаатар:Хувь хүнийхээ хувьд харамсаж байна. Нэр бүхий шүүгчдийн асуудлыг Ёсзүйн хороо шалгаж байгаа

Нэр бүхий шүүгчидтэй холбоотой хоёр бичлэг цахим сүлжээнд цацагдаж дуулиан шуугиан тариад байна.

Үүнтэй холбогдуулан Шүүхийн ёсзүйн хорооны дарга Ажлын албаны дарга Н.Ганбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр "Иймэрхүү мэдээлэл гарсан нь харамсалтай.

Шүүхийн ёсзүйн хороо иргэн, албан тушаалтны гомдлыг хүлээж авч шалгадаг дүрэмтэй, хуультай. Иргэдийн зүгээс гомдол гаргасан байгаа. Энэ сарын 22-ны өдөр Нэхүүл хөдөлгөөнөөс шүүгч нарын талаар гомдол ирсэн. Гомдлыг шалгаж байна. Ирсэн гомдлыг шүүгчдэд танилцуулсан. Шүүгчид 30 хоногийн дотор хариу тайлбар өгөх ёстой. Процессын дагуу шалгалт явж байна. 

ШЕЗ-өөс эл асуудлаар мэдэгдэл гаргасан байсан. Гэхдээ манай хороо энэ асуудалд оролцохгүй. Өнгөрсөн хугацаанд шүүгчдэд сахилгын хариуцлага хүлээлгэж ирсэн. Ёсзүйн зөрчил гаргасныг нь хууль хяналтынхан нь тогтоох ёстой. Ингэснээр гэм буруугийн асуудал яригдана. Түүнээс өмнө дүгнэх эрх хэмжээ байхгүй. Хувь хүний хувьд харамсаж байна" гэлээ. 

Шүүхийн ёсзүйн хороо иргэн, албан тушаалтны гомдлыг хүлээж авч шалгадаг дүрэмтэй, хуультай. Иргэдийн зүгээс гомдол гаргасан байгаа. Энэ сарын 22-ны өдөр Нэхүүл хөдөлгөөнөөс шүүгч нарын талаар гомдол ирсэн. Гомдлыг шалгаж байна. Ирсэн гомдлыг шүүгчдэд танилцуулсан. Шүүгчид 30 хоногийн дотор хариу тайлбар өгөх ёстой. Процессын дагуу шалгалт явж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.