| | USD/MNT 0₮

Хүчингийн хэрэг үйлдсэн хэмээн 6.2 жилийн ЯЛ оноогоод байсан Г.Загдаагийн ялыг хэвээр үлдээв

Хүчингийн хэргээр шүүгдээд, 6,2 жилийн ял аваад байгаа Г.Загдаа давж заалдсан. Тэрбээр "Би хоригдохгүй, хорих ял авах хэрэг хийгээгүй. Хүчиндсэн гэх нотлох баримт байхгүй. Дөрвөн мeтр урт, 26 см өргөнтэй усны суваг дотор хүн хүчиндэж болдог юм уу" хэмээж байсан. Тэгвэл түүнийг гэм буруутай болохыг шүүх тогтоосон. Тухайлбал, Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Загдаад холбогдуулан

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх/,
  • 2.6 /хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэх/ дахь хэсэгт зааснаар,
  • мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/,
  • мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 /Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн/,
  • 11.6 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол/ дахь хэсэгт зааснаар,
  • шүүгдэгч Г.Амарсайханг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/ дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянав.
Ингээд шүүгдэгч Г.Амарсайхан, Г.Загдаа нарыг дээрх зүйл заалтад дурдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Г.Загдаагийн үйлдсэн хэрэгт 6.2 жилийн ял, түүний эхнэр Г.Амарсайханд нэг жилийн ял тус тус оноосон. Үүнийг хүлээн зөвшөөрөөгүй тэд давж заалдсан. Давж заалдах шатны шүүх өнөөдөр болж, Г.Загдаа нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэвээр үлдсэн байна.
Хүчингийн хэргээр шүүгдээд, 6,2 жилийн ял аваад байгаа Г.Загдаа давж заалдсан. Тэрбээр "Би хоригдохгүй, хорих ял авах хэрэг хийгээгүй. Хүчиндсэн гэх нотлох баримт байхгүй. Дөрвөн мeтр урт, 26 см өргөнтэй усны суваг дотор хүн хүчиндэж болдог юм уу" хэмээж байсан. Тэгвэл түүнийг гэм буруутай болохыг шүүх тогтоосон.
Нийгэм

Сэтгэгдэл (22)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.