| | USD/MNT 0₮

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгчөөр Ч.Болортуяа томилогджээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгчөөр Чулуунбаатарын Болортуяаг томиллоо.

Ч.Болортуяа нь сэтгүүлч мэргэжилтэй. Хэвлэл мэдээллийн салбарт 15 дахь жилдээ ажиллаж байна. Сэтгүүл зүйн магистр зэрэгтэй, бизнесийн удирдлагын магистрантур. АНУ, Австрали, БНСУ-д мэргэжил дээшлүүлсэн.

- 2006-2007 онд “Өнөөдөр” сонинд сурвалжлагч, “Өнөөдөр” сонины дэргэдэх “Таны үзэх тв” сонинд хариуцлагатай Нарийн бичгийн дарга

- 2007-2013 онд GoGo.mn сайтад сэтгүүлч, Ерөнхий редактор

- 2013-2021 онд iKon.mn сайтын Ерөнхий редактор

- 2019-2021 онд “Монгол ТВ” телевизийн “Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн чиглүүлэгчээр ажиллаж байжээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгчөөр Ч.Болортуяа томилогджээ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.