| | USD/MNT 0₮

Өнөөдрийн байдлаар нийт 16 байгууллагын 3112 хүн вакцинд хамрагдсан байна

Монгол Улс хүн амаа вакцинжуулах ажлыг гурав хоногийн өмнө эхлүүлсэн байгаа. Нийт хүн амынхаа 60 хувийг вакцинд хамруулах судалгаа гарсан. БНЭУ-аас оруулж ирсэн Астразенека вакциныг эхний ээлжинд эрүүл мэндийн байгууллагын эмч ажилтнууд болон эрсдэлт бүлгийнхэнд хийх ёстой. Өнөөдрийн байдлаар нийт 16 байгууллагын 3112 хүн вакцинд хамрагдсан байна. Энэ нийт хамрагдах ёстой хүмүүсийн 22 хувь ажээ. 

Вакцин хийлгэсний дараа биед ямар нэгэн шинж тэмдэг илрэх бөгөөд толгой өвдөх, халуурах, булчин өвдөх, гар хорсох загтнах шинж тэмдэг илэрч болно. Хэрэв ноцтой шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагын 119 утсанд мэдэгдэх боломжтой ажээ.

Одоогоор вакцин тариулсан хүмүүсийн биед ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, ажилчид ажлаа хэвийн хийж байна гэсэн мэдээллийг ЭМЯ-наас өглөө. 

Өнөөдрийн байдлаар нийт 16 байгууллагын 3112 хүн вакцинд хамрагдсан байна. Энэ нийт хамрагдах ёстой хүмүүсийн 22 хувь ажээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.