| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:Өчигдөр 46 хүнээс халдвар илэрлээ

Коронавирусийн нөхцөл байдал болон вакцинжуулалтын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр нийт 16770 хүнд шинжилгээ хийснээс 46 хүнд халдвар илэрсэн. Эдгээр хүмүүс Нийслэлд бүртгэгдсэн. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, нэг хаалга нэг шинжилгээнд хамрагдсан хүмүүсээс нэг хүнд илэрсэн. Мөн гэрээр тусгаарлагдсан хоёрдахь хавьтлуудын анхан болон давтан шинжилгээд халдвар илэрсэн.

Нийслэлд 1960 болсон бол Улсын хэмжээнд 2280 тохиолдол бүртгэгдсэн. Нийт 27 хүн эдгэрч гарсан. Гурван эмнэлэгт нийтдээ 689 тохиолдол эмчлэгдэж байна. Үүнээс маш хүнд нэг, хүнд долоо, хүндэвтэр 26 хүн байна.

Батлагдсан тохиолдлуудын ойрын болон хоёрдагч хавьтлуудаас халдвар бүртгэгдэж байна. Гэр бүлийн орчноос халдвар авч байна. Тоо буурахгүй, цаашдаа үргэлжлэх хандлагатай байна. Хүн бүр маскаа зүүх, олон хүн цугларсан газар явахгүй байх. Маскаа буруу зүүж байна. Хүн бүр сэргийлэх, сэрэмжлүүлэх арга хэмжээнд суралцсан" гэлээ.

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл "Дархлаажуулалт гурав дахь хоногтоо явж байна. Манай улс Дархлаажуулалтын хуулийн дагуу явуулж байна. Гол зорилт нь Монгол Улсын хүн амыг халдвараас урьдчилан сэргийлэх зорилготой" гэв. 

 

А.Амбасэлмаа:Өчигдөр 46 хүнээс халдвар илэрлээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.