| | USD/MNT 0₮

БНХАУ-ын тал 30,000 хонины хариуд 280 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж, Монголоос анхны удаа хүнсний гурил нийлүүлэх эрх өгчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д айлчлал хийх үеэрээ коронавирусийн цар тахалтай тэмцэж буй Хятадын ард түмэнд чин сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн. Ингэхдээ 30,000 хонийг буцалтгүй тусламж болгон бэлэглэсэн.

Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Надад дуслыг өгсөн бол би голыг эргүүлэн өгнө” хэмээн талархал илэрхийлсэн. Тэгвэл 30,000 хонины хариу болгож БНХАУ-аас манай улсад 700 сая юань буюу 280 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж, Монгол Улс БНХАУ руу гурван гарцаар төмөр замаар гарах эрхтэй мөн Монголоос анхны удаа хүнсний гурил Хятад улсад нийлүүлэхээр болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д айлчлал хийх үеэрээ коронавирусийн цар тахалтай тэмцэж буй Хятадын ард түмэнд чин сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн. Ингэхдээ 30,000 хонийг буцалтгүй тусламж болгон бэлэглэсэн.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.