| | USD/MNT 0₮

Машин нь онхолдож шатсанаас 59 настай эр нас баржээ

Орон нутагт зам тээврийн ноцтой осол гарч нэг хүн амиа алджээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Түнэл сумын харьяат иргэн А /59 настай, эрэгтэй/, А/38 настай эрэгтэй/ нар “Териос” загварын суудлын автомашинаар Эрдэнэбулган сумаас Түнэл сумын чиглэлд зорчиж яваад автомашин нь онхолдож шатжээ. Үүний улмаас иргэн А /59 настай, эрэгтэй/ нас барсан тухай мэдээллийг Эрдэнэбулган сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт 14:55 цагт ирүүлсэн байна. Ингээд дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид Эрдэнэбулган сумын чиглэлд 16.20 цагт явсан бөгөөд 22.15 цагт очиж шалтгаан нөхцлийг тодруулан ажилласан байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.