| | USD/MNT 0₮

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхантай уулзаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Байгаль орчин аялал жуулчлалын салбарынхантай уулзаж, тулгамдаж байгаа асуудлыг нь ярилцаж байна.

Тэрбээр "Аялал жуулчлалыг үе шаттай хөгжүүлнэ. Аймгуудыг мөн аялал жуулчлалын чиглэлээр хөгжилнэ. 2020 он аялал жуулчлалын хувьд хүнд жил байсан. Харин энэ жилээс аялал жуулчлалаар гаднаас жуулчид татах, эдийн засгаа сэргээх, аялал жуулчлалын цахим шилжилтийг хийнэ. Аялал жуулчлалын талбараа төр юугаар дэмжих юм. Тодорхой шийдвэр төлөвлөгөөг гаргана. Бид бүхэн чадах зүйлээ хийнэ. Цар тахалд бууж өгөх биш сөрж довтолсон тактикаар ажиллана" гэдгээ хэллээ.

Мөн тэрбээр вакцинжуулалт эхэлсэн байгаа. Үүнтэй уялдуулж хилээ нээх төлөвлөгөөтөй байгаа гэдгийг онцлов. Гаднаас ирэх жуулчдын хатуу хөл хориог зөөлрүүлж байгаа гэлээ. 

Мөн аялал жуулчлалын салбарынхан өөрсдөд тулгамдаж байгаа асуудлаа нээлттэй ярилцаж санал бодлоо солилцож байна. 

Мөн тэрбээр вакцинжуулалт эхэлсэн байгаа. Үүнтэй уялдуулж хилээ нээх төлөвлөгөөтөй байгаа гэдгийг онцлов. Гаднаас ирэх жуулчдын хатуу хөл хориог зөөлрүүлж байгаа гэлээ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.