| | USD/MNT 0₮

Засгийн газар:Нийслэлд ирэх сарын 10-наас танхимын сургалт явуулахыг дэмжээгүй

Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар ирэх гуравдугаар сарын 01-ээс хөдөө, орон нутагт танхимын хичээлийг эхлүүлэхийг шийдвэрлэсэн юм.

Харин  Боловсрол, шинжлэх ухааны яам Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 03 дугаар сарын 10-ны өдрөөс, цэцэрлэг, хүүхэд харах төв, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр санал оруулсан гэж Засгийн газрын хэвлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдэгдсэн.

Тэгвэл Нийслэлд гуравдугаар сарын 10-аас танхимын сургалтыг эхлүүлэх Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан саналыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дэмжээгүй гэх залруулгыг хийжээ. 

Тэгвэл Нийслэлд гуравдугаар сарын 10-аас танхимын сургалтыг эхлүүлэх Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан саналыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дэмжээгүй гэх залруулгыг хийжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.