| | USD/MNT 0₮

Мэдрэлийн судас дарагдах ийм аюултай

Нурууны нугалам хооронд нугаснаас дагалдан гардаг гучин нэгэн хос мэдрэл байдаг. Эдгээр мэдрэлүүд дарагдсанаас болж дараах шинж тэмдэг илэрнэ.

Хүзүүний нэгдүгээр үе хоорондох мэдрэл дарагдахад: Толгой байнга өвдөх зовиур илэрнэ.

Хүзүүний хоёрдугаар үе хоорондох мэдрэл дарагдахад нүдний төвд өөрчлөлт орж улмаар хараа муудна.

Хүзүүний гуравдугаар үеийн хоорондох мэдрэл дарагдахад шилэн хүзүү хөших, халах зовиур байнга илэрнэ.

Хүзүүний дөрөвдүгээр үеийн хоорондох мэдрэл дарагдахад дал, мөр үү хөшиж өвдөх зовиуртай болно

Хүзүүний тавдугаар үеийн хоорондох мэдрэл дарагдахад гар бадайрах, чинэрэх зовиур илэрдэг.

Сээр нурууны 1, 2 дугаар үе хоорондох мэдрэл дарагдахад бамбай булчирхай, зүрхэнд өөрчлөлт орно, зүрхээр хатгуулах, зүрх дэлсэж тайван бус байдал зонхилно.

Сээр нурууны 3, 4 дүгээр үе хоорондох мэдрэл дарагдахад цөс өтгөрөх, цөсний хана зузаарна.

Сээр нурууны тавдугаар үеийн мэдрэл дарагдахад элэгний үйл ажиллагаанд саатал учирч элэг нянг ихээр хурааж өгдөг.

Сээр нурууны зургадугаар үеийн мэдрэл дарагдахад ходоодны үйл ажиллагаа хэвийн бус болж, ходоод өвдөх,өвчүүний ард зовиурлана.

Сээр нурууны 7, 8 дугаар үеийн мэдрэл дарагдахад нойр булчирхай, дэлүүний үйл ажиллагаа мууддаг.

Сээр нурууны 9, 10, 11 дүгээр үеийн мэдрэл дарагдахад бөөр, бөөрний дээд булчирхай, бөөрний цоргоны үйл ажиллагаа мууддаг байна.

Бүсэлхийн нэгдүгээр үеийн мэдрэл дарагдахад бүдүүн гэдэсний өгсөх, уруудах хөндлөн хэсэг саатаж өтгөн ялгарахад саад учирч болно.

Бүсэлхийн 2, 3 дугаар үе хоорондын мэдрэл дарагдахад тухар олгой үрэвсэх, эмэгтэйчүүдийн, сав, өндгөвчийн үйл ажиллагаанд өөрчлөлт орно.

Бүсэлхийн 4, 5 дугаар үеийн мэдрэл дарагдахад бүдүүн гуя дагаж өвдөх, эрээн булчин чинэрэх, хөлийн ул, өсгий өвдөх зовиур илэрнэ.

Эх сурвалж:Их Номгон уламжлалт эмнэлэг

Бүсэлхийн 2, 3 дугаар үе хоорондын мэдрэл дарагдахад тухар олгой үрэвсэх, эмэгтэйчүүдийн, сав, өндгөвчийн үйл ажиллагаанд өөрчлөлт орно.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.