| | USD/MNT 0₮

О.Алтангэрэл: Эрх барьж байгаа нам төрийн эрхийг бүхэлд нь авахаар зорьж байна

О.Алтангэрэл: Үнэмлэхүй эрх мэдэл авчихсан нам ноёны бөх л давах ёстой гэсэн шалтгаанаар өрсөлдөх эрхийг нь хааж болохгүй

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургадугаар сарын 09-нд товлосон. Тэгвэл ерөнхийлөгчийн сонгууль дөхсөнтэй холбоотойгоор одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших боломжтой, боломжгүй гэх байр суурийг хуульчид илэрхийлээд байгаа. Тэгвэл Үндсэн хуулиар одоогийн ерөнхийлөгч нэр дэвших боломжтой эсэх асуудлаар хуульч О.Алтангэрэлээс тодрууллаа.

Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгох заалт 2021 оны тавдугаар сарын 24-нөөс хэрэгжиж эхэлнэ. Уг хуулиар одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших бүрэн эрхтэй гэдгийг хуульч О.Алтангэрэл хэллээ. Тэрбээр "Сонгууль дөхөнгүүт өнөөгийн ерөнхийлөгчийг нэр дэвшүүлэхгүй байх хүсэлтэй хүмүүсийн субъектив хандлагаар л нэр дэвших, дэвшихгүй гэх асуудал яригдаж байна. Өөрөөр хэлбэл, нэр дэвших асуудлыг эргэлзээтэй харагдуулж байгаад магадгүй өнөөгийн ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвшинэ гэвэл тэр эрхийг нь хааж боох, бүр цаашлаад эрх барьж байгаа нам төрийн эрхийг бүхэлд нь авах зорилготой байна. Ингэхийн тулд хуулийн тайлбарыг сенсаци үүсгэх замаар явуулж байгаад Ардчилсан намыг энэ удаагийн сонгуулиар дарах гэсэн л оролдлого харагдаж байна" гэв.

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургадугаар сарын 09-нд товлосон. Тэгвэл ерөнхийлөгчийн сонгууль дөхсөнтэй холбоотойгоор одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших боломжтой, боломжгүй гэх байр суурийг хуульчид илэрхийлээд байгаа. Тэгвэл Үндсэн хуулиар одоогийн ерөнхийлөгч нэр дэвших боломжтой эсэх асуудлаар хуульч О.Алтангэрэлээс тодрууллаа.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.