| | USD/MNT 0₮

Д.Сумъяабазар: Цаашдаа нийтээр нь хатуу хөл хорио тогтоохгүй гэдэг байр сууриндаа хатуу зогсоно

“Нэг хаалга-нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд 2021 оны 02-р сарын 08-10-нд нийт 808 байгууллагын 62,646 төрийн албан хаагч, ажилтныг шинжилгээнд хамруулсан. 2021 оны 02.11-нээс 02.13-ны өдрийн хооронд “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг есөн дүүрэгт зэрэг эхлүүлж нийт 109,068 хүнийг  хамруулаад байна. Үүний 67,003 нь явуулын багаар, 42,065 нь шинжилгээний суурин цэгээр хийгдсэн байна. 

Тодруулбал, нийт хугацаанд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 442 мянга 303 өрхийг шинжилгээнд хамруулсан. Үүний 287 мянга гаруй нь явуулын багаар, 155 мянга нь суурин шинжилгээний цэгээр хийгдлээ. Шинжилгээг авах үйл явцад нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор 7279 эмч, эмнэлгийн ажилтан, 5849 бусад албан хаагч, нийт 13128 албан хаагч ажилласан. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаа, төрийн албан хаагчдыг халдвар илрүүлэх шинжилгээ ажиллагааны хүрээнд нийт 504 мянган иргэнийг халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулаад байгаа аж.

Харин энэхүү  шинжилгээг зохион байгуулсны дүнд ард иргэдийн дунд байсан 135 тохиолдлыг илрүүлж, өнөөдрийн байдлаар 549 хүн тусгаарлалтад байна.  Мөн коронавирусийн халдварын 33 голомтыг илрүүлжээ. 

Өчигдрөөс эхэлж хэвийн горимдоо шилжсэн нийслэл хот дахин нийтээр хатуу хөл хорио тогтоохгүй гэдгээ мэдэгдлээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Цаашдаа нийтээр нь хатуу хөл хорио тогтоохгүй гэдэг байр сууриндаа хатуу зогсоно. Халдвар илэрсэн дүүрэг, хороонд хэсэгчлэн хөл хорино. Бусад нь хэвийн аж амьдралаа үргэлжлүүлнэ" гэсэн юм.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.