| | USD/MNT 0₮

Д.Баттулга:Дансанд орж гарсан мөнгөн гүйлгээ нь найзуудын хооронд өгч авсан өр авлага, зээлийн асуудал байсан

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нэр бүхий шүүгч нартай холбоотой бичлэг цахим сүлжээнд цацагдсан билээ. Тус бичлэгт дурдагдсан шүүгчид болон эмэгтэйчүүдийн өмгөөлөгч нар өнөөдөр Тагнуулын ерөнхий газрын үүдэнд мэдээлэл хийж, гомдол гаргаж байгаагаа мэдэгдэв. 

Хохирогчийн өмгөөлөгч Д.Баттулга "Нэр дурдагдсан эмэгтэйчүүд бидэнд хандсан. Бид өнөөдөр ТЕГ-д гэмт хэргийн гомдол гаргалаа. Тухайн бичлэгт гарсан төрийн албан тушаалтнуудыг прокурорын зөвшөөрөлгүйгээр цагдаа болон эрх бүхий албан тушаалтнууд дагаж, тагнасан, мөрдсөн байж болзошгүй нөхцөл үүссэн. Энэ нь хууль зөрчиж байгаа учраас өмгөөлөгчид Тагнуулын байгууллагад хандлаа. 

Мөн холбогдогчдыг нийт 10 гаруй цаг байцаахдаа эрүү шүүлт тулгасан нь байж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул ЦЕГ-т гомдол гаргасан. Бичлэг дээр дурдагдаад байгаа эмэгтэйчүүдийн өгсөн мэдээллээр бол хүн халдашгүй дархан байх ёстой. Өөрөөр хэлбэл, хүч хэрэглэсэн байж болзошгүй байдлаар тайлбар мэдүүлэг авсан байж болзошгүй. Үндсэн хуульд зааснаар хүн халдашгүй дархан байх ёстой. Гэтэл хэл амаараа доромжлох, зохион байгуулалтайгаар гутаан доромжилсонд гомдолтой. 

Тухайн үед гэр бүлийн хүмүүс байсан. Гэхдээ хэчнээн гэр бүлийн хүн байсныг мэдэхгүй. Холбогдох нэр бүхий хүмүүсийг найз нөхдөөрөө уулзаж байхад нь хууль зөрчиж байна гэж ойлгож болохгүй. 

Миний үйлчлүүлэгч бол цахим орчинд ярьж байгаа шиг биеэ үнэлж байгаагүй. Харин үүнийг мөрдөн шалгаж тогтоогоогүй, зөвхөн дансанд орж ирсэн гүйлгээг үндэслэн ингэж үнэлж байгаа нь хууль бус гэдэг байр суурьтай байгаа.  

Нийт дансанд орж гарсан мөнгөн гүйлгээг харах юм бол найзуудын хооронд өгч авсан өр авлага, зээлийн асуудал байсан. Орлого нь ямар утгатай орж ирсэн, зарлага нь ямар утгатай гарсан тухай харах юм бол тодорхой болно. Мөрдөн байцаалтын явцад тодорхой болно. 

Тухайн бичлэгийн хувьд СӨХ-өөс цацагдсан гэж байгаа ч СӨХ нь өөрөө цоожтой байсан гэж хариулсан. Харин ч эсрэгээрээ бид нарын үзэж хардаж байгаагаар  тухайн нэр бүхий төрийн алба тушаалтныг дагасан энэ нь гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй. Мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ. 

Нийт дансанд орж гарсан мөнгөн гүйлгээг харах юм бол найзуудын хооронд өгч авсан өр авлага, зээлийн асуудал байсан. Орлого нь ямар утгатай орж ирсэн, зарлага нь ямар утгатай гарсан тухай харах юм бол тодорхой болно. Мөрдөн байцаалтын явцад тодорхой болно
Нийгэм

Сэтгэгдэл (15)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.