| | USD/MNT 0₮

Сайн мэдээ:67 хүн эдгэрч гэртээ гарчээ

Улсын хэмжээнд багц халдварын голомтод батлагдсан тохиолдол 2240 болжээ. Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгээс 67 хүн эдгэрч, гэртээ гарсан. Монгол Улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 2755 болсон. Үүнээс 2070 буюу 75.1 хувь нь эмчлэгдэн эдгэрсэн.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нийт 670 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд нэг, хүнд долоо, хүндэвтэр 69, хөнгөн 593 хүн эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д 186 хүн эмчлүүлж байгаа бол Цэргийн төв эмнэлэгт 187 хүн эмчлүүлж байгаагаас хүнд хүн нэг бий. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 291 хүн эмчлүүлж байна.

Улсын хэмжээнд багц халдварын голомтод батлагдсан тохиолдол 2240 болжээ. Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгээс 67 хүн эдгэрч, гэртээ гарсан. Монгол Улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 2755 болсон. Үүнээс 2070 буюу 75.1 хувь нь эмчлэгдэн эдгэрсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.