| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа: Шинээр 32 тохиолдол илэрсний 9 нь "Нэг хаалга-нэг шинжилгээ"-гээр илэрлээ

Коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сүүлийн 24 цагийн дотор 30 мянга хүнд шинжилгээ хийхэд 32 хүнээс халдвар илэрлээ. Тэдгээрийн 23 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болон 9 тохиолдол нь “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний дүнд илэрчээ. Ингээд Монгол Улсад нийт 2755 тохиолдол батлагдсан бол 2070 хүн эдгэрчээ. Одоогийн байдлаар эдгэрсэн хүмүүсээс эргээд халдвар илэрсэн тохиолдол байхгүй байна. Мөн 670 хүн эмчлэгдэж байгаагаас 593 нь хөнгөн, 69 нь хүндэвтэр, 7 нь хүнд, 1 нь маш хүнд байгаа юм.

Шинээр батлагдсан тохиолдлыг дүүргээр нь хувааж үзвэл:

  • СХД –6
  • СБД – 2
  • ЧД – 2
  • БЗД – 19
  • ХУД – 9
  • БГД – 3
  • НД – 0 тус тус бүртгэгджээ.

Аймгуудаар хувааж үзвэл:

  • Улаанбаатар хотод – 1654
  • Сэлэнгэ аймагт – 217
  • Дархан-Уул аймагт – 45
  • Орхон аймагт – 25
  • Дорноговь аймагт – 32
  • Говьсүмбэр аймагт – 4
  • Архангай аймагт - 3 тус тус батлагджээ.
Коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сүүлийн 24 цагийн дотор 30 мянга хүнд шинжилгээ хийхэд 32 хүнээс халдвар илэрлээ. Тэдгээрийн 23 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болон 9 тохиолдол нь “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний дүнд илэрчээ. Ингээд Монгол Улсад нийт 2755 тохиолдол батлагдсан бол 2070 хүн эдгэрчээ. Одоогийн байдлаар эдгэрсэн хүмүүсээс эргээд халдвар илэрсэн тохиолдол байхгүй байна. Мөн 670 хүн эмчлэгдэж байгаагаас 593 нь хөнгөн, 69 нь хүндэвтэр, 7 нь хүнд, 1 нь маш хүнд байгаа юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.