| | USD/MNT 0₮

Тэтгэвэрт гарах нас нь болчихсон ч төрийн албаны суудал “сандайлсаар” суугаа 4300 орчим эрхэм Монголд бий

Монгол Улсын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд УИХ-аас 2018 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж хэвийн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жил бүр 3 сараар үе шаттай нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр өмнө нь эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрээд тэтгэврээ тогтоолгодог байсан бол жил бүр 3 сараар нэмэх замаар 65 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор болж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.3 дахь хэсэгт зааснаар “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” бол ажил олгогчийн санаачлагаар холбогдох гэрээг дуусгавар болгох нөхцөл үүсдэг. Мөн тус заалтыг дэлгэрүүлж Төрийн албаны тухай хуулийн 41-р зүйлийн 41.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” гэж заасан.

Гэтэл энэхүү хууль тогтоомжийг үл ойшоосон байдал манай улсад газар авсаар удлаа. Эх сурвалжийн ирүүлсэн мэдээллээр төрийн албанд тэтгэвэрт гарах нас нь болчихсон хэрнээ удирдах албан тушаал хашсаар байгаа 4300 орчим хүн манай улсад бий гэнэ. Тэдгээрээс хэдхэн эрхмийг л дурдъя.

  • Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн нь 1955 онд төрсөн, өдгөө 66 настай,
  • ОЮутолгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Монгол Улсын 2 дахь Ерөнхийлөгч Н.Багабанди 1950 онд төрсөн, өдгөө 71 настай,
  • Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын орон тооны бус зөвлөх Д.Дэмбэрэл 1941 онд төрсөн, өдгөө 80 настай,
  • Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан 1953 онд төрсөн 69 настай,
  • ЗГХЭГ-ын ахлах референт Н.Буяндэлгэр 1958 онд төрсөн, өдгөө 63 настай,
  • УБЕГ-ын дэд дарга Д.Долгормаа өдгөө 62 настай, өмнө нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын даргаар ажиллаж байсан нэгэн гэнэ.

Дээрх эрхмүүд Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулиар тогтоосон төрийн албан хаагчийн насны дээд хязгаарыг давсан, хууль зөрчсөн байна.

Үүгээр ч зогсохгүй Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж нь 1956 оны наймдугаар сарын 10-нд мэндэлсэн. Энэ онд 65 насыг зооглоно. Ингэхээр мөн дээрх хуулиар тэтгэвэрт суух ёстой юм.

Монгол Улсын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд УИХ-аас 2018 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж хэвийн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жил бүр 3 сараар үе шаттай нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр өмнө нь эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрээд тэтгэврээ тогтоолгодог байсан бол жил бүр 3 сараар нэмэх замаар 65 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор болж байгаа юм.
Улс төр

Сэтгэгдэл (46)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.