| | USD/MNT 0₮

Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг дахин тохижуулахад энэ онд 500 сая төгрөг зарцуулна

-Жанжин Сүхбаатарын талбайн урд хэсэгт орших Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг тохижуулахаар энэ онд 500 сая төгрөг төсөвлөжээ-

Сүхбаатарын талбайн урд хэсэг хувийн хэвшлийн эзэмшилд шилжсэн байдлыг цуцалж, олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулах шийдвэрийг экс хотын дарга, одоогийн Шадар сайд С.Амарсайхан гаргасан юм. Уг шийдвэрийн хүрээнд зураг төслийн уралдаан зарлаж, түрүүлсэн бүтээлээр нь цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг ийнхүү эхлүүлж, өнгөрсөн зун нээлтээ хийсэн.

Хонхтой цэцэрлэгт хүрээлэн нь 1,6 га талбайг хамардаг бөгөөд 85 метрийн урттай 14 метрийн өргөнтэй хөгжмийн аялгуутай усан оргилуур, 800 кв.метрийн хэмжээтэй дугуйн талбайтай, хоёр нийтийн бие засах газар байгуулж тохижуулахаар төлөвлөжээ.

Төсвийн мөнгө ямар ёолох биш дээ. Зөвхөн зундаа л ажилладаг 3,2 тэрбум төгрөгийн өртгөөр бий болсон усан оргилуурын орчныг дахин тохижуулахад 500 сая төгрөгийг 2021 оны Нийслэлийн төсөвт тусгажээ. Тодруулбал, Сүхбаатарын талбайн урд байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, ногоон байгууламжийн ажилд зориулж нийт 3 тэрбум 788 сая 400 мянган төгрөгийг төсөвлөсөн бөгөөд үүнээс 500 сая төгрөг нь энэ онд санхүүжүүлэгдэх аж. Цар тахлын халдварын цааш нь тархаахгүй барих, ковид-19-ын вакциныг оруулж ирэх болон хумигдаад байгаа эдийн засгаа дахин сэргээх ажилд нэлээдгүй хөрөнгийг зарцуулж байгаа тул хаа хаанаа бүсээ чангалах ёстойг төр засгийн удирдлагууд хэлсээр буй. Иймдээ ч төрийн болон төсвийн байгууллагуудын зардлыг хэмнэх шийдвэр гаргасан. 

Ирэх гуравдугаар сарын 01-нд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар төсөвт дурдагдсанаар тендерээ зарлаад эхэлнэ. Энэ үед дээрх ажлыг хийх компаниудын сонгон шалгаруулалт зарлагдана гэсэн үг юм. Хэрэв ингэвэл тус ажил ямар ч хаалтгүйгээр ажил хэрэг болон явах юм. Гэвч хотын удирдлагууд нь нийслэлийн төсөвт тодотгол хийлгүйгээр хэт үрэлгэн зардал гаргаж буй нь ард иргэдэд төдийлөн таалагдахгүй байгаа юм.

Сүхбаатарын талбайн урд хэсэг хувийн хэвшлийн эзэмшилд шилжсэн байдлыг цуцалж, олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулах шийдвэрийг экс хотын дарга, одоогийн Шадар сайд С.Амарсайхан гаргасан юм. Уг шийдвэрийн хүрээнд зураг төслийн уралдаан зарлаж, түрүүлсэн бүтээлээр нь цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг ийнхүү эхлүүлж, өнгөрсөн зун нээлтээ хийсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.