| | USD/MNT 0₮

Эмээгийндээ хонь хариулахаар очоод сураггүй болсон хүү осгож нас барсан байдалтай олджээ

Сэлэнгэ аймгийн Баянгол суманд эмээгийндээ мал хариулахаар очсон 16 настай хүү малаа хариулахаар гараад сураггүй алга болсон талаар мэдээлсэн билээ.

Хамгийн сүүлд скайтелийн дугаараар Нийслэлд дуудлага хийсэн гэх мэдээлэл цагдаагийн байгууллага болон онцгой байдлын алба хаагчдад ирсэн байдаг. Улмаар эрлийн багийнхан хүүг олон хоног хайсан ч олоогүй байсан юм. 

Тодруулбал, алга болсон хүүг Онцгой байдлын мэргэжлийн аврагчид, цагдаагийн албан хаагчид, Засаг даргийн тамгын газрын ажилтнууд болон ар гэрийнхэн нь хайсаар байсан юм.

Харин харамсалтай нь хүү осгож нас барсан байхыг аймгийн онцгой байдлын алба хаагчид олжээ. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын алба хаагчид "Хүү нас барсан байдалтай олдсон. Хэргийн газрын үзлэг зохион байгуулаад дууссан" гэжээ. 

Талийгаач А хүү нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хорооны харьяат бөгөөд 11 дүгээр ангийн сурагч юм байна. Тэрээр эмээгийндээ мал маллахаар ирээд нэг сар болж байжээ.

 

Эмээгийндээ хонь хариулахаар очоод сураггүй болсон хүү осгож нас барсан байдалтай олджээ
Нийгэм

Сэтгэгдэл (24)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.