| | USD/MNT 0₮

Буйр нууранд хоёр машин осолдсныг гаргаж авчээ

Дорнод аймгийн Буйр нуурын мөс цөмөрч, бага оврын ачааны болон суудлын автомашин нуурын усанд унажээ. Тухайн үед жолооч, зорчигч нар автомашинаасаа амжиж гарсан учир хүний амь нас эрсдээгүй байна.

Онцгой байдлын шумбагчид нуурын 8-9 метрийн гүнд гурван удаа нийт 35 минутын хугацаанд шумбалт хийж эрэн хайж, автомашиныг оосорлон татаж гаргажээ.

Иймд цаг агаар дулаарч, гол усны мөс хайлан, цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Онцгой байдлын шумбагчид нуурын 8-9 метрийн гүнд гурван удаа нийт 35 минутын хугацаанд шумбалт хийж эрэн хайж, автомашиныг оосорлон татаж гаргажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.