| | USD/MNT 0₮

Монголчуудын ухамсар:Хямдралтай барааны худалдаан дээр оочерлосон байдал

Өнөөдрөөс эхэлж хөл хорио тавигдаж, хүн бүр эрх чөлөөтэй болж тааваараа гадуур явж байна. Түүнээс гадна бараа худалдааны төвүүд нээгдсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, худалдааны томоохон захууд хэвийн ажиллана гэсэн үг.

Харин хэд хоног хорионд байсан иргэд эрх чөлөөтэй болж гадуур хэсэх тэнэж хөл хөдөлгөөн эрс нэмэгдсэн байна. Тухайлбал, БЗД-т Эпэс худалдааны төвд бүх бараа 1999 төгрөг гэсэн зарын дагуу иргэд тухайн төвийн гадаа оочерлож, эмх замбараагүй байдал үүсгэжээ. Яг л хужир дээр шавсан мал шиг дайрч, оочер дараалал үүсгэн дайрч байгаа байдал олон нийтийн сүлжээн дунд харагдлаа. 

Тэнд юун нөгөө халдвар хамгааллын дэглэм барих, хүн хоорондын зай барьж байгаа зүйл огт алга. Хямдралтай бараа авахын тулд алалцаж байна. Зарим хүмүүс "Цагаан сарын хямдхан бэлэг бэлтгэж байна" гээд хээв нэг яриад зогсч байх юм. Иргэдийн ухамсар ийм л байна. Хэрвээ ийм байдал үргэлжлэх юм бол эргээд хатуу хөл хорионы дэглэмдээ орно шүү гэдгийг өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхааруулж сануулсан билээ. Иргэдээ, хөл хорио тавигдлаа гээд ийм "хөнгөн" байж болохгүй ээ, хариуцлагатай ухамсартай байх юмсан. 

Харин дээрх замбараагүй байдлыг цагдаагийн алба хаагч нар зохицуулж, иргэдийг тараажээ. 

Тэнд юун нөгөө халдвар хамгааллын дэглэм барих, хүн хоорондын зай барьж байгаа зүйл огт алга. Хямдралтай бараа авахын тулд алалцаж байна. Зарим хүмүүс "Цагаан сарын хямдхан бэлэг бэлтгэж байна" гээд хээв нэг яриад зогсч байх юм. Иргэдийн ухамсар ийм л байна. Хэрвээ ийм байдал үргэлжлэх юм бол эргээд хатуу хөл хорионы дэглэмдээ орно шүү гэдгийг өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхааруулж сануулсан билээ
Нийгэм

Сэтгэгдэл (78)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.