| | USD/MNT 0₮
Өнөөдрөөс эхэлж хөл хорио тавигдсан байгаа билээ. Мөн Монгол Улс өнөөдрөөс эхэлж вакцинжуулалтыг албан ёсоор эхлүүлж, БНЭУ-аас оруулж ирсэн 150 мянган тун вакцины эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэсэн билээ.
Тэрбээр вакцинаа хийлгэсний дараа өнөөдрөөс эхэлж хэвийн ажиллаж эхэлсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцсан билээ. Тодруулбал, Улсын их дэлгүүрээр орж түрээслэгч худалдагч нартай уулзсан юм бэ.
Тус дэлгүүрт 200 гаруй түрээслэгч аж ахуйн нэгжүүд байдаг бөгөөд олон сар ажилгүй, орлогогүй байсан талаараа ярьж, өнөөдөр ажилдаа ирж байгаадаа баяртай байна. Эдийн засаг сэргэж, ажил амьдрал хэвийн горимдоо шилжиж байгаад маш их баярлалаа гэдгээ хэлэв.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Худалдагч та нар маань халдвар хамгааллын дэглэмээ ягштал сайн баримтлаарай. Хариуцлага суларвал эргээд хатуу хөл хориондоо орж мэднэ шүү. Ямар нэгэн эрсдэл гарвал буцаад хаалттай байдал руу орж магадгүй шүү. Өнөөдрөөс эхэлж вакцинжуулалт эхэллээ. Вакциндаа үе шаттай идэвхтэй хамрагдаарай, үйлчлүүлэгч нартаа амны хаалт зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг анхааруулж зөвлөж байхыг хүсье. Энэ нөхцөл байдалд барааны захууд хүндэрсэн хүнсний худалдаа харьцангуй гайгүй байсан. Бид халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж байж эдийн засгаа сэргээж, идэвхжүүлж эргэлтэд оруулна" гэлээ.
Улсын их дэлгүүр өнгөрсөн онд галын хохирол амсч, дээд давхрууд нь шатсан билээ. Хэдий ковидын нөхцөл байдалтай байгаа ч обьектыг завсарлах ажиллагааг хэвийн явуулж байгаа ажээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Худалдагч та нар маань халдвар хамгааллын дэглэмээ ягштал сайн баримтлаарай. Хариуцлага суларвал эргээд хатуу хөл хориондоо орж мэднэ шүү. Ямар нэгэн эрсдэл гарвал буцаад хаалттай байдал руу орж магадгүй шүү.