| | USD/MNT 0₮

Л.Оюун-Эрдэнэ:Аюулт цар тахлаас эрүүл мэнд болон эдийн засгаа хамгаалах цор ганц арга бол вакцинжуулалт

Монгол Улсад Энэтхэг улсад үйлдвэрлэсэн АстраЗенека вакцины 150 мянган тун вакцин өчигдөр манай улсад ирсэн бол өнөөдөр 11.40 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхны тунг хийлгэж, иргэдээ уриаллаа. Вакцин хийлгэхээс өмнө түүнээс асуумж асуусан бөгөөд эмч вакцинд хамруулж болно гэсэн юм. 

Харин түүний дараа эрүүл мэндийн сайд Б.Энхболд мөн вакцин тариуллаа. 

Вакцин тариулсны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг өнөөдрөөс цуцлагдаж байна. Улаан түвшнээс шар түвшин рүү шилжиж байна. Хөл хорио тогтоосноос вакцинжуулалт бэлтгэл ажлыг хийхэд тус боллоо. 

Монгол Улс өнөөдрөөс вакцинжуулалтын ажлыг албан ёсоор эхэлж байна. Оюун санааны хөрш Энэтхэг улсад талархаж байна. Монгол Улс хүн амынхаа 60 хувийг буюу 18-наас дээш насныхныг богино хугацаанд вакцинжуулалтад хамруулна. Вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр хийгдэнэ. Гэхдээ аюулт тахлаас эрүүл мэнд болон эдийн засгаа хамгаалах цор ганц арга бол вакцинжуулалт юм" гэлээ. 

 

Аюулт тахлаас эрүүл мэнд болон эдийн засгаа хамгаалах цор ганц арга бол вакцинжуулалт юм"
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.