| | USD/MNT 0₮

Сонирхуулахад:Монголын хамгийн анхны гурван ихэр энх тунх амьдарч байна

Үхэр жилийн анхны гурван ихэр Ховд аймагт мэндэлсэн талаар хэдхэн хоногийн өмнө мэдээлсэн билээ. Монгол Улсад ихэр хүүхэд мэндлэх тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсэн статистик байна. 

Хамгийн олон ихэр 2009 онд төрж байжээ.

Сонирхуулахад, Монголын анхны гурван ихэр 1950 онд төрж, маршал Ю.Цэдэнбал бахдалтайгаар мэдэгдэж байснаас хойш 71 жил өнгөрчээ. Тухайн үед гурван ихэр 3 нас хүртлээ улсын асрамжинд байсан бөгөөд тэдний зурагтай анхны марк хэвлэгдэж байжээ. Ихрүүдийг эмнэлэгээс гарахад Маршал Ю.Цэдэнбал өөрийн машинаараа үйлчилж, гэрт нь хүргэж байсан бөгөөд тухайн үед “Маршалын машинаар гэртээ харьсан Монголын хамгийн анхны гурван ихэр” хэмээх нийтлэл сонинд гарч байсан гэдэг. Тэгвэл Монголд төрсөн анхны гурван ихэр өнөөдөр бидний дунд энх саруул, гавьяаныхаа амралтыг эдэлж байна.

Тэднийг Д.Гүнсмаа, Д.Дэнсмаа, Д.Цэрмаа гэдэг бөгөөд өдгөө Хан-Уул дүүрэгт энх тунх амьдарч байна. Тодруулбал, 1950 онд нийслэл хотод төрж хүүхдийн асрамжийн газраар торнин, Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд өссөн тэдний нэг Д.Гүнсмаа гуай олон жил барилгын салбарт ажилласан бол Д.Дэнсмаа, Д.Цэрмаа нар нутагтаа мал маллаж байгаад хожим нийслэлд суурьшжээ.

Монголын анхны гурван ихэр гурвуулаа алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой. Үүнээс гадна дүүргийнхээ 50 жилийн ойн медальт, хүндэт иргэд юм. Ихрүүдийнх өнөр өтгөн, ач зээ нийлсэн 100 гаруй хүн бий. Хамгийн сонирхолтой нь Д.Гүнсмаа гуайн дунд охиноос хоёр ихэр төрсөн байна.

Тухайн үед гурван ихэр 3 нас хүртлээ улсын асрамжинд байсан бөгөөд тэдний зурагтай анхны марк хэвлэгдэж байжээ. Ихрүүдийг эмнэлэгээс гарахад Маршал Ю.Цэдэнбал өөрийн машинаараа үйлчилж, гэрт нь хүргэж байсан бөгөөд тухайн үед “Маршалын машинаар гэртээ харьсан Монголын хамгийн анхны гурван ихэр” хэмээх нийтлэл сонинд гарч байсан гэдэг
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.