| | USD/MNT 0₮

Өвөрмонголын ахан дүүсээс сайхан сэтгэлийн хандивын аян зохион байгуулжээ

“Ковид-19” цар тахал дотоодод тархаж буй энэ үед Хятад улс дахь Өвөрмонгол ахан дүүсээс сайхан сэтгэлийн тусламж хандив ирүүлсээр байгаа билээ.

Үүний нэг нь Шинжааны Ховог сайр нутгийн Баяр овогтой Батсүрэн мөн Монгол улсаас Хятад улсад докторантад сурч байгаа Батсүхийн Байгальзаяа юм. Тэд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хандивын эхний хэсэг болох 500 кг будаа, 5000 ширхэг амны хаалтыг Баянзүрх дүүргийн 9-р хорооны 100 өрхөд хүлээлгэн өглөө.

Дэлхий нийтийг цочроон олон улс оронд эрсдэлт, онцгой нөхцөл байдлыг үүсгээд буй коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд хувь нэмрээ оруулж халуун сэтгэлийн хандив өргөсөнд талархаж буйгаа Баянзүрх дүүргийн 9-р хорооны Засаг дарга Мягмардорж энэ үеэр илэрхийлсэн юм.

Тун удахгүй энэхүү хандивынхаа хоёр дахь аяныг Сонгинохайрхан дүүргийн амьжиргааг тааруу айл өрхүүдэд хүргэхээр төлөвлөжээ. 

 

Тэд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хандивын эхний хэсэг болох 500 кг будаа, 5000 ширхэг амны хаалтыг Баянзүрх дүүргийн 9-р хорооны 100 өрхөд хүлээлгэн өглөө.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.