| | USD/MNT 0₮

Б.Энхболд:"АстраЗенека" вакциныг эхний ээлжинд эмнэлгийн эмч, ажилтнууд болон эрсдэлтэй бүлгийнхэнд хийнэ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордицагийн хамтаар вакцинжуулалтын асуудлаар мэдээлэл өгсөн билээ.

Эрүүл мэндийн сайд Б.Энхболд “Манай улс дөрвөн төрлийн вакциныг оруулж ирнэ. Үүнд, “АстраЗенека”, “Файзер” ОХУ болон БНХАУ-аас дөрвөн төрлийн вакциныг авч байна. Засгийн газраас вакцинжуулалтад бэлтгэх, буулгах, тээвэрлэх, хадгалах гэх мэт бүхий л үе шатанд зориулж 226 тэрбум төгрөгийн төсөв баталсан" гэв. 

Мөн түүнчлэн тэрбээр "Энэтхэг улсаас авчирсан АстраЗенека вакциныг эхний ээлжинд эмнэлгийн ажилтнууд болон эрсдэлтэй бүлгийнхэнд хийнэ. Дараагийн ээлжинд онцгой болон цагдаа гээд мэргэжлийн байгууллагын ажилтнуудад хийнэ. Мөн дараа нь 55-аас дээш насны иргэдийг вакцинжуулна" гэлээ. 

ДЭМБ-аас ямар зөвлөмж барьж ажиллаж байгаа талаар Сергей Диордица "Өнөөдөр бид нар дархлаажуулалтын вакцины эхлүүлэхэд бэлэн болсон байна. Маргаашнаас эхэлж хүн амаа вакцинжуулна. Энэ ажлыг зохион байгуулахад ихээхэн хүчин чармайлт орно. 

Өнгөрсөн оноос эхэлж бүх улс орон ковидын цар тахалд нэрвэгдсэн ч хариу арга хэмжээг авахын тулд эрчимтэй ажиллаж байна. Дэлхийн олон улс бие биетэйгээ хамтарч, туршлага солилцож, хамгийн сүүлд вакцин хөгжүүлж гаргаж байна. Монгол Улс вакцин хүлээж авч байна. Хоёр чиглэлээр оруулж иржээ. Улс орнуудад тэгш хүртээмжтэй вакциныг хангана.

Монголын хувьд өнөөдөр Энэтхэг улсын тусламжаар ирж байгаа Астразенека вакциныг хүлээж авлаа. ДЭМБ-д яаралтай горимын чанараар бүртгэгдсэн вакцин. 

ДЭМБ-аас чанарын шаардлага хангасан хүртээмжтэй вакцин гаргаж, оруулж ирэхээр ажиллаж байна" гэлээ.

Ингээд салбарын сайд Б.Энхболдоос дараах асуултад хариулт авлаа. 

-Вакцины дархлал тогтоох чадвар хэр бэ? 

-150 мянган тун гэхээр нэг хүн хоёр тун вакцин хийлгэнэ гэсэн. Төр болон хувийн хэвшлийн 56 мянган ажилтан байгаа. Тиймээс 150 мянган тун гэдэг 75 мянган тун  хийгдэнэ. Үлдснийг нь хамгаална. Дархлал тогтох чадварыг мэргэжлийнхэн хэлэх байх. Бүх вакцин эмнэлзүйн туршилтад орж байгаа. Гурван үе шаттайгаар явагдаж бүх аюулгүй байдлыг нь тооцож үздэг. Вакцин хийлгэсэн хүмүүс болон хийлгээгүй хүмүүсийн хооронд харьцуулалт хийж харна. 

-Хувийн хэвшлийнхэн вакцин оруулж, тарих журам бий юу?

-Хувийн хэвшилтэй бид нар хамтарч ажиллаж байгаа. Хувийн хэвшлийнхэн гэрээ хэлэлцээр хийгээд вакцин оруулж ирэхэд ЭМЯ болон улсаас татгалзах зүйл байхгүй. Гэхдээ улс хүн амынхаа 60 хувийг вакцинжуулах хөрөнгө мөнгөө гаргасан байгаа. 

-ОХУ-аас вакцин яг хэзээ орж ирэх вэ? 

-Ирэх долоо хоногт эхний вакциныг оруулж ирэхээр тохирсон. Дараагийн ээлжний захиалгаа өгсөн. Шат дараалалттай хийгдэх ажил. 

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга П.Дашпагма "Вакцины хадгалалтын талаар хэлэхэд БНХАУ-аас нийлүүлэгдэх вакцины хугацаа нь тухайн вакцины шошгон дээр бичигдсэн байна. Ихэнх вакцин 6 сараас дээш хадгалагдах хугацаатай байдаг. 

Халдварт өртөж байгаа хүмүүсийг хамгаалах зайлшгүй шаардлагатай байна. Халдварт  өртөхөд эдийн засгийн хувьд ямар хохирол учрах уу, хэн өвчлөлд өртөж нас баралтад өртөх вэ гэдгийг төлөвлөж тооцоогоо гаргасан. Эмнэлгээр байнга үйлчлүүлдэг хүмүүсийг дархлаажуулалтад хамруулна. Тэгэхээр бид вакцины хангамж болоод нийлүүлэлтийг харж байж хүн амаа хамруулна. 

Вакцин тариулахад ихэвчлэн тарьсан газарт 2-3 удаа өвдөж хавдах, толгой өвдөх, халуурах урвал илэрч болно. Эхний гурван өдөр эрүүл мэндийн эмч ажилтнуудаа дархлаажуулахаар болсон" гэв. 

Энэтхэг улсаас авчирсан АстраЗенека вакциныг эхний ээлжинд эмнэлгийн ажилтнууд болон эрсдэлтэй бүлгийнхэнд хийнэ. Дараагийн ээлжинд онцгой болон цагдаа гээд мэргэжлийн байгууллагын ажилтнуудад хийнэ. Мөн дараа нь 55-аас дээш насны иргэдийг вакцинжуулна
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.