Олон нийтийг хамарсан аялал зугаалга, тэмцээн уралдаан зохион байгуулах ХОРИОТОЙ
Нийгэм
Өнөөдөр Гамшгаас хамгаалах бэлэн байдлын хугацаа цуцлагдаж байгаатай холбогдуулан Хотын захирагч Д.Сумъяабазар олон нийтэд хандаж өчигдөр мэдээлэл өгсөн билээ.
Тодруулбал, тэрбээр "Хөл хорио суларч байгаа ч эрүүл болсон гэсэн үг биш. Халдвар тархахгүй гэсэн баталгаа байхгүй. Өндөр эрсдэлтэй газруудад хэсэгчилсэн байдлаар өдөрт нь хөл хорио тогтооно. Хороо, дүүргээр блоклохгүй. Зөвхөн халдвар авсан газартаа л хөл хорио тогтооно.
Нийслэл шар бүсэд орсноор бүх төрлийн уралдаан тэмцээн, нийтийг хамарсан аялал зугаалга, үзэсгэлэн худалдаа, диско баар, хүүхдийн тоглоомын төв, цахим тоглоомын төв зэрэг үйл ажиллагаа хориотой. Өглөө 07:00-00:00 цаг хүртэл ямар нэгэн хязгаарлалт байхгүй.
Мөн дүүргүүд хэрхэн яаж ажиллах талаар бид дүүргийн удирдлагуудад мэдэгдсэн байгаа" гэлээ.
- 2021-02-23 10:20:28