19-24 насны залуус мансуурсан байсныг нохойн тусламжтайгаар илрүүлжээ

Мансуурсан залуусыг нохойн тусламжтайгаар баривчлав. Тодруулбал, БЗД-ийн 13 дугаар хороонд “Алтан тэвш АОС-ны 2 тоотод манай дүү зодуулаад байна” гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэхүү мэдээллийн дагуу очиж шалгахад 21 настай М, Т, 24 настай Т, 19 настай Х нар нь мансууруулах бодис, эмийг хууль бусаар бэлтгэж, хадгалсан байжээ. Үүнийг “Шонхор” дуудлагатай нохойгоор самнуулан нэгжлэг хийж илрүүлсэн байна.
Уг хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж. Мөн дээрх этгээдүүдийг тестээр шинжилж үзэхэд Х нь мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогджээ.
- 2021-02-23 10:13:44
1 сэтгэгдэл
Но
2021-02-23 16:58:24
Заа ямар эм , мансууруулах ямар бодис байсан юм бол доо! Энэ цагда нар хэзээ ч хэлэхгүй! Шоронд хийх дуртай!