| | USD/MNT 0₮

Халдвартай хэмээн тусгай үүргийн онгоцонд багтаж ирж чадаагүй Ц.Цэцэгбал маргааш эх орондоо ирэхээр болжээ

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 16-ны Франкфуртын нислэгт багтаагүй Ц.Цэцэгбал гэх эмэгтэй эх орондоо ирэхээр болжээ. Тодруулбал энэ сарын 24-нд Истанбулын онгоцоор ирэхээр болсон байна.

Ц.Цэцэгбалын хувьд Чехэд байгаа бөгөөд өнөөдөр Истанбул руу явж байгаа бөгөөд маргааш Улаанбаатар руу нисэх юм байна.

Түүний хувьд өнгөрсөн арванхоёрдугаар сард эх орондоо ирж чадаагүй шалтгаан нь ковидын шинжилгээ эерэг буюу халдвартай гарсан тул тусгай үүргийн онгоцонд багтаж чадаагүй юм. Онгоцны буудал дээр хэл ус сайн мэдэхгүй тухайн эмэгтэйд Германд амьдардаг монголчууд тусалсан бол ХБНГУ-д суугаа Элчин сайд Батбилэг ирж, надад тусгаарлах байранд оруулж шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлсэн байсан. 

Ийнхүү Герман улсаас Чех улс руу буцсан тэрбээр энэ удаагийн тусгай үүргийн нислэгт багтжээ. Мөн халдвараа ч бүрэн эмчлүүлж эдгэрсэн байгаа юм байна. 

Халдвартай хэмээн тусгай үүргийн онгоцонд багтаж ирж чадаагүй Ц.Цэцэгбал маргааш эх орондоо ирэхээр болжээ
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.