| | USD/MNT 0₮

Гуравдугаар сарын 1-нээс орон нутаг руу 72 цагийн хүчинтэй шинжилгээний бичгээ үзүүлээд зорчиж болно

Өнөөдрөөс хөл хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Ингэхдээ 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журам гаргасан. Харин олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн худалдаа, диско баар, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагааг хориглож байгаа юм.

Нийслэлийн 30 мянган төрийн албан хаагч чиглэл бүртээ арга зүйн зөвлөгөө өгч ажиллана. Мөн Улаанбаатар хотоос гарах иргэд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамрагдсан 72 цагийн хүчинтэй PCR/ПГУ-ын шинжилгээний бичгээ үзүүлээд гуравдугаар сарын 1-нээс явж болох юм байна. Харин орон нутгаас ирж байгаа зорчигчид асуумжаа бөглөөд Улаанбаатар хот руу нэвтрэх гэнэ.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд зарим дүүрэг, хорооноос халдвар илэрсэн учраас зарим газарт хэсэгчлэн хөл хорио тогтоохоор болсон байна. Тухайлбал,

  • ХУД, 4-р хороо, Гарден сити 1301 байр 1-р орц
  • ХУД, 4-р хороо, Хангарьд сити Б-блок
  • ХУД, 12-р хороо, Сонгино 25-р гудамж 108-114. 1-3. 230-249
  • ХУД 12-р хороо, 52-р байр 4-р орц
  • ХУД, 12-р хороо, 62-р байр
  • ХУД, 12-р хороо, Сонгино 26-р гудамж 249-256
  • ХУД, 12-р хороо, Сонгино 29-р гудамж 374. 379. 381-385. 394-401
  • ЧД, 19-р хороо, Дээд салхит 1-36-р гудамжинд тус тус хөл хорио тогтоохоор болжээ.
Өнөөдрөөс хөл хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Ингэхдээ 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журам гаргасан. Харин олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн худалдаа, диско баар, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагааг хориглож байгаа юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.