| | USD/MNT 0₮

Баянхонгор аймагт таван ханатай гэр шатаж, хоёр хүүхэд амиа алджээ

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Гичгэнэ багийн “Бор даргавай” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 239 км, сумын төвөөс баруун хойд зүгт 55 км/-т 5 ханатай гэр 02.22-ны өдрийн 15:30 цагийн үед шатсан тухай мэдээллийг 15:46 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ахлуулсан алба хаагчид, Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна.

Малчин Т-ийн 5 ханатай гэр шатаж, гал түймэрт А /7 настай, эмэгтэй/, П/1.7 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан тухай мэдээллийг авсан.

Малчин Т-ийн 5 ханатай гэр шатаж, гал түймэрт А /7 настай, эмэгтэй/, П/1.7 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан тухай мэдээллийг авсан.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.