| | USD/MNT 0₮

Төрийн байгууллагын ажилчдын 10 хүртэлх хувийг ажиллуулж, хувийн машинаараа зорчихыг нь ХЯЗГААРЛАЛАА

УОК-оос комиссын гишүүдэд чиглэл хүргүүлэх тухай захирамж гаргажээ. Тус захирамжид зааснаар:

  • Төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувийг 2021 оны хоёрдугаар сарын 23-наас 28-ны өдрийг дуутал ажиллуулах, бусад албан хаагчдыг гэрээсээ цахимаар ажиллах хуваарийг баталж мөрдүүлэх,
  • Хуваарийн дагуу ажилтан, албан хаагчдыг нийтийн тээврээр зорчуулах эсхүл албаны унаагаар зорчих /хувийн тээврийн хэрэгслээр зорчихыг хязгаарлах, зайлшгүй ажлын шаардлагаар зорчих тохиолдолд зөвхөн ажил-гэр гэсэн маршрутаар зочрих/ нөхцөлийг бүрдүүлж ажиллах,
  • Бага насны хүүхэдтэй /0-12 насны/эх, өрх толгойлсон эцэг, эхэд гэрээсээ цахимаар ажиллуулахыг чиглэл болгожээ.

УОК-оос комиссын гишүүдэд чиглэл хүргүүлэх тухай захирамж гаргажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.