| | USD/MNT 0₮

ТАНИЛЦ: Худалдааны байгууллагууд, ресторан, хоолны газрууд дараах журмын дагуу ажиллана

2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс Шар түвшинд шилжинэ. Ингэснээр цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төв, диско баар, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, аялал зугаалга/гэр бүлээс бусад/ уралдаан, тэмцээн зохион байгуулахаас бусад бүх үйл ажиллагаа нээгдэж, хэвийн горимоор ажиллах боломжтой болж байна. Эдгээр хязгаарласан үйл ажиллагаануудыг эрүүл мэндийн байгууллагын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн нээх эсэхийг тухай бүрт шийдвэрлэнэ.

Харин яг одоо маргаашнаас эхлэн аж ахуйн нэгжүүдийг баримтлах журмыг танилцуулж байна.

Худалдааны байгууллагын хувьд:

  • Томоохон худалдааны газрууд нь нэвтрэх хэсэгтээ халдваргүйжүүлэх автомат тоног төхөөрөмж болон суурин халуун хэмжигч байрлуулах,
  • QR кодыг уншуулах, үйлчлүүлэгч бүрийг бүртгэх,
  • Касс, лангуун дээр шилэн болон хуванцар хаалтыг байрлуулах,
  • Гоо сайхны барааны худалдаа эрхлэгч нь “загвар бүтээгдэхүүн”-ийг үйлчлүүлэгчдэд дамжуулан хэрэглүүлэхгүй байх,
  • Тогтмол цэвэрлэх, халдваргүйжүүлэх,
  • Худалдааны талбай, танхимд хооллохыг хориглох,

Ресторан, баар, кафе, цайны газар, сүлжээ хоолны газруудын хувьд:

  • Танхимын ширээ хоорондын зайг 2 метрээс доошгүй, ширээнд суудал алгасаж суухаар тооцон ширээ, сандлыг байршуулах,
  • Нийтээр үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын үйлчилгээний танхимын хооллох ширээн дээр тусгаарлах, хаалт байрлуулах, хүн хоорондын зай барих нөхцөлийг бүрдүүлэх

2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс Шар түвшинд шилжинэ. Ингэснээр цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төв, диско баар, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, аялал зугаалга/гэр бүлээс бусад/ уралдаан, тэмцээн зохион байгуулахаас бусад бүх үйл ажиллагаа нээгдэж, хэвийн горимоор ажиллах боломжтой болж байна. Эдгээр хязгаарласан үйл ажиллагаануудыг эрүүл мэндийн байгууллагын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн нээх эсэхийг тухай бүрт шийдвэрлэнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.