| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-д айлчилж өөрийн биеэр 20 мянган тун Спутник вакциныг хүлээж авах эсэх нь тодорхой болоогүй гэв

Манай улс коронавирусийн эсрэг эхний вакцинаа хүлээн авсан. Тодруулбал, Оксфордын Астразенека 150.000 тун вакцин өнөөдөр өглөө 06.00 цагийн орчимд Улаанбаатарт газардсан юм. Үүгээр ч зогсохгүй БНСУ, ОХУ, БНХАУ-аас вакцин авахаар төлөвлөж байгаа. Харин үүнтэй холбоотойгоор ОХУ-аас хандивлаж байгаа 20 мянган тун Спутник V вакциныг хүлээн авахаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр ОХУ-ыг зорино гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархаж эхэллээ. Бид энэ талаар албаны эх сурвалжуудаас тодруулсан юм.

"Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн алба: Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотой мэдээлэл нууцын зэрэгт хамаардаг учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газар: Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-д айлчлах эсэх асуудлыг хоёр улс судалж байгаа. Одоогоор тодорхой болсон зүйл байхгүй" гэсэн юм.

Мөн Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр айлчлалтай холбоотой мэдээлэл дурдаагүй бөгөөд харин Монгол Улс тус вакциныг хүлээн авахаар бэлтгэл хангагдаж байгаа хэмээн мэдээлжээ.

Манай улс коронавирусийн эсрэг эхний вакцинаа хүлээн авсан. Тодруулбал, Оксфордын Астразенека 150.000 тун вакцин өнөөдөр өглөө 06.00 цагийн орчимд Улаанбаатарт газардсан юм. Үүгээр ч зогсохгүй БНСУ, ОХУ, БНХАУ-аас вакцин авахаар төлөвлөж байгаа. Харин үүнтэй холбоотойгоор ОХУ-аас хандивлаж байгаа 20 мянган тун Спутник V вакциныг хүлээн авахаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр ОХУ-ыг зорино гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархаж эхэллээ. Бид энэ талаар албаны эх сурвалжуудаас тодруулсан юм.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.