| | USD/MNT 0₮

"Нэг хаалга - нэг шинжилгээ"-гээр илэрсэн тохиолдлын тоо 102-т хүрлээ

"Нэг хаалга - нэг шинжилгээ" арга хэмжээ өнөөдрөөс дуусгавар болж байна. БЗД-ийн хэмжээнд өнөөдөр 10,000 иргэнээс шинжилгээ авахаар төлөвлөж байгаа талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ. Сүүлийн 24 цагийн дотор тус арга хэмжээний хүрээнд 24 хүнээс халдвар илэрснийг баталгаажууллаа. Ингээд хоёрдугаар сарын 08-наас эхэлсэн "Нэг хаалга - нэг шинжилгээ"-ний хүрээнд нийт 352,545 сорьцод шинжилгээ хийхэд батлагдсан тохиолдол 50, тэдгээрийн ойрын хавтал 52, нийт илэрсэн тохиолдол 102 болжээ.

Байршлын хувьд БГД-ийн 3, 5, 6, 9, 10, 12, 22, 23, 25, БЗД-ийн 26, СБД-ийн 3, 18, СХД-ийн 6, 7, 18, 26, 31, 37, 39, ХУД-ийн 2, 4, 9, 12, 19, 21, ЧД-ийн 2, 6, 12, 19-р хорооноос илэрчээ.

Ойрын хавьтлаас илэрсэн тохиолдлын байршил: БГД-ийн 1, 3, 5, 12, 25, СХД-ийн 18, 26, 31, ХУД-ийн 2, 4, 5, 9, 15, 18, 19, 21, ЧД-ийн 12, БЗД-ийн 26-р хорооноос илэрсэн байна.

"Нэг хаалга - нэг шинжилгээ" арга хэмжээ өнөөдрөөс дуусгавар болж байна. БЗД-ийн хэмжээнд өнөөдөр 10,000 иргэнээс шинжилгээ авахаар төлөвлөж байгаа талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ. Сүүлийн 24 цагийн дотор тус арга хэмжээний хүрээнд 24 хүнээс халдвар илэрснийг баталгаажууллаа. Ингээд хоёрдугаар сарын 08-наас эхэлсэн "Нэг хаалга - нэг шинжилгээ"-ний хүрээнд нийт 352,545 сорьцод шинжилгээ хийхэд батлагдсан тохиолдол 50, тэдгээрийн ойрын хавтал 52, нийт илэрсэн тохиолдол 102 болжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.