| | USD/MNT 0₮

Энэ долоо хоногийн дундуур хүйтний эрч огцом суларна

Цаг уурын байгууллагаас 2021 оны хоёрдугаар сарын 15-наас 22-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар мэдээлэв. Тус мэдээнд дурдсанаар хугацааны дунд үеэс ихэнх нутгаар хүйтний эрч нилээд сулрах боловч хугацааны сүүлээр ихэнх нутгаар салхи шуургатай хүйтэн байна. 

Хур тунадас: 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 20-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, 21-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.  

Салхи: 15,16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 19-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх, говь болон зүүн аймгуудын зарим газар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн ихэнх, 22-нд тал, хээрийн нутгаар секундэд 9-14 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: 15,16-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч хугацааны дунд үеэс иэнх нутгаар хүйтний эрч нилээд суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эгь, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна. 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Ерөө, Халх голын хөндийгөөр 31-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эгь, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар  27-32 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 8-13 градус, бусад нутгаар 19-24 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эгь, Үүр, Орхон, Хараа, Ерөө Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 13-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Цаг уурын байгууллагаас 2021 оны хоёрдугаар сарын 15-наас 22-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар мэдээлэв. Тус мэдээнд дурдсанаар хугацааны дунд үеэс ихэнх нутгаар хүйтний эрч нилээд сулрах боловч хугацааны сүүлээр ихэнх нутгаар салхи шуургатай хүйтэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.