| | USD/MNT 0₮

Вакцины хоёр тунд хамрагдсан иргэнд сертификат, гадаадад зорчих карт олгоно

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны хоёрдугаар сарын 23-наас вакцинжуулалтыг эхэлнэ гэдгээ мэдэгдээд буй. Эхний ээлжинд БНЭУ-аас “Астразенека” вакцин 150 мянган хүн тунг даваа гарагт буюу энэ сарын 22-ны өдөр авч ирэх юм байна. Вакцинжуулалтыг нийт хүн амын 60 хувьд буюу насанд хүрсэн хүн амаа 100 хувь вакцинжуулахаар төлөвлөж байгаа. Харин вакцинтай холбоотой элдэв мэдээлэл цахим орчин болоод хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гараад байгаа. Энэ талаар ЗГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Ц.Ганзориг: Вакцин бол сайн дурынх. Хийлгэхгүй гэвэл бичгийг нь авна. Хийлгэвэл сертификат олгоно. Тухайн сертифакатаар хил зорчих, өөр улсын авиа компаниар үйлчлүүлэх боломж нь бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, вакцинжуулалтын хоёр тундаа хамрагдсан иргэнд гадаадад зорчих карт, сертификат олгох гэнэ. Олон улсад ч мөн адил ДЭМБ-ийн вакцинжуулалтын дэвтрийг үндэслэн хил дамнан зорчих, агаарын тээврээр зорчуулах боломж олгох аж.

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны хоёрдугаар сарын 23-наас вакцинжуулалтыг эхэлнэ гэдгээ мэдэгдээд буй. Эхний ээлжинд БНЭУ-аас “Астразенека” вакцин 150 мянган хүн тунг даваа гарагт буюу энэ сарын 22-ны өдөр авч ирэх юм байна. Вакцинжуулалтыг нийт хүн амын 60 хувьд буюу насанд хүрсэн хүн амаа 100 хувь вакцинжуулахаар төлөвлөж байгаа. Харин вакцинтай холбоотой элдэв мэдээлэл цахим орчин болоод хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гараад байгаа. Энэ талаар ЗГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.