| | USD/MNT 0₮

Гавъяат эмч Бундангийн Болдсайхан Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирэхээр бүртгүүлжээ

Ирэх гуравдугаар сард 14 удаагийн чартер нислэг үйлдэнэ гэдгийг албаныхнаас мэдээлсээр буй. Тэгвэл өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр бүртгэлээ явуулж байна. Тус нислэгээр:

  • Эрүүл мэндийн шалтгаантай – 24
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл – 42
  • Жирэмсэн – 11
  • Өндөр настан – 13
  • Хөгжлийн бэрхшээлтэй – 3
  • Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай – 53
  • Түр саатуулах байр - 20
  • 11-р сарын нислэгт нэрс баталгаажсан, онгоцны тасалбараа авсан 92, нийт 256 иргэн ирж байгаа юм. 

Энэ нислэгээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нислэг нь цуцлагдаад ирж чадаагүй үлдсэн иргэдийн сүүлийн хэсэг ирж байгаа юм. 

Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын Гавъяат эмч, Сонгдо эмнэлэгийн дарга Бундангийн Болдсайхан энэхүү нислэгээр ирэхээр бүртгүүлж байгаа аж. Тэрбээр ходоодны хорт хавдрын оноштойгоор БНСУ руу эмчилгээнд явсан юм.

Ирэх гуравдугаар сард 14 удаагийн чартер нислэг үйлдэнэ гэдгийг албаныхнаас мэдээлсээр буй. Тэгвэл өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр бүртгэлээ явуулж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.