| | USD/MNT 0₮

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхүүдтэй ТАНИЛЦ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимаа бүрдүүлж эхэлмэгцээ коронавирусийн халдварын тархалтыг хумих, хумигдсан байсан эдийн засгаа сэргээх ажилд ханцуй шамдан орсон. Иймдээ ч өнгөрсөн Засгийн газрын мэргэшсэн сайд нарыг улираан томилж, хийж байсан ажлыг нь үргэлжлүүлэх боломжийг олгосон. Тэгвэл тэрбээр өнөөдөр зөвлөхүүдээ албан ёсоор томиллоо. Ингээд түүний зөвлөхүүдийг товч танилцуулъя.

Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах зөвлөх – Монгол масс медиа группийн захирал А.Амундра

News.mn сайтын үүсгэн байгуулагч тэрбээр салбартаа нэлээдгүй олон жил ажилласан туршлагатай нэгэн. Хэвлэл мэдээллийн салбарт энэ залууг мэдэхгүй хүн ховор болов уу. Тэрээр арга ухааны ачаар хөрөнгө оруулалт татаж чамгүй одтой яваа нэгэн. Түүний мэдэлд “Еagle” tv, “Edu” tv, Music box, MOVIE box, Sport Box гэх мэтчилэн сувгууд ажиллаж байна.

Эдийн засгийн бодлого, төсөл хөтөлбөрүүдийг хариуцсан зөвлөх – Т.Хаш-Эрдэнэ

Ерөнхий сайдын зөвлөх бөгөөд Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан туршлагатай.

Түүнчлэн

  • 2016 онд “Монголын Медиа Корпораци”-ийн Маркетинг, борлуулалт, хамтын ажиллагааны газрын захирлаар,
  • 2017 онд Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр
  • 2018-2021 онд Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны даргаар тус тус ажиллажээ.

Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөх – Л.Цэдэвсүрэн

Боловсрол, шинжлэх ухааны сайд асан Л.Цэдэвсүрэнг Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөхөөр томилжээ. Түүний хувь хуулийн магистр цолтой нэгэн.

  • 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин
  • 1994-1996 онд Соёлын яаманд сайдын туслах
  • 1996-1997 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх
  • 1997-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, мэргэжилтэн
  • 2000-2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Хуулийн хэлтсийн дарга
  • 2004-2016 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2017-2019 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд Хуулийн хэлтсийн дарга
  • 2020.05.13-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2020 оноос Боловсрол, шинжлэх ухааны сайдаар тус тус ажиллажээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимаа бүрдүүлж эхэлмэгцээ коронавирусийн халдварын тархалтыг хумих, хумигдсан байсан эдийн засгаа сэргээх ажилд ханцуй шамдан орсон. Иймдээ ч өнгөрсөн Засгийн газрын мэргэшсэн сайд нарыг улираан томилж, хийж байсан ажлыг нь үргэлжлүүлэх боломжийг олгосон. Тэгвэл тэрбээр өнөөдөр зөвлөхүүдээ албан ёсоор томиллоо. Ингээд түүний зөвлөхүүдийг товч танилцуулъя.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.