| | USD/MNT 0₮

Ерөнхий сайдын зөвлөхөөр БШУ-ны сайд асан Л.Цэдэвсүрэнг томиллоо

Ерөнхий сайд зөвлөхүүдээ томилж эхэлжээ. Энэ удаад өмнөх Засгийн газарт ажиллаж байсан Боловсрол, шинжлэх ухааны сайд асан Л.Цэдэвсүрэнг Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөхөөр томилжээ. Түүний хувь хуулийн магистр цолтой нэгэн.

Товч намтар:

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1985 онд нийслэлийн 10 жилийн 13 дугаар дунд сургууль
  • 1987-1993 онд ОХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн Хуулийн факультет
  • 1994 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль
  • 2003 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургууль
  • 2006 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль /магистр/
  • Эрхзүйч, Төрийн удирдлагын менежер, Хуулийн магистр

Ажилласан байдал

  • 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин
  • 1994-1996 онд Соёлын яаманд сайдын туслах
  • 1996-1997 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх
  • 1997-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, мэргэжилтэн
  • 2000-2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Хуулийн хэлтсийн дарга
  • 2004-2016 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2017-2019 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд Хуулийн хэлтсийн дарга
  • 2020.05.13-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2020 оноос Боловсрол, шинжлэх ухааны сайд
  • 2021 оноос Ерөнхий сайдын Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөх
Ерөнхий сайд зөвлөхүүдээ томилж эхэлжээ. Энэ удаад өмнөх Засгийн газарт ажиллаж байсан Боловсрол, шинжлэх ухааны сайд асан Л.Цэдэвсүрэнг Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөхөөр томилжээ. Түүний хувь хуулийн магистр цолтой нэгэн.
Улс төр

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.