| | USD/MNT 0₮

Налайх дүүрэгт коронавирусийн 16 тохиолдол батлагджээ

Налайх дүүргийн ковид-19 халдварын тохиолдол нийт 16 боллоо. Тухайлбал, өчигдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 18-нд батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэж, нийт халдварын тохиолдол 16 болсон талаар Налайх дүүргийн Шуурхай штабаас мэдээллээ. Тэд бол өмнөх батлагдсан ойрын хавьтлуудаас илэрсэн бөгөөд бүгд тусгаарлалтад байжээ. Ойрын хавьтал 40, дам хавьтал 200 орчим хүн байгаа бөгөөд бүгдээс нь шинжилгээ авах ажлыг зохион байгуулжээ. 

Өнөөдрийн хувьд тус дүүргийн 1, 5 дугаар хороонд шинжилгээ авах байсан ч Нийслэлийн Онцгой комиссоос чиглэл өгсний дагуу тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ_ Шинжилгээний лабораторийн ачаалал дийлэхгүйн улмаас өнөөдөр нийслэлийн хэмжээнд зөвхөн Чингэлтэй дүүрэгт шинжилгээг үргэлжлүүлж бусад дүүрэгтээ зогсоох шийдвэр гаргасан байна.

Налайх дүүргийн ковид-19 халдварын тохиолдол нийт 16 боллоо. Тухайлбал, өчигдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 18-нд батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэж, нийт халдварын тохиолдол 16 болсон талаар Налайх дүүргийн Шуурхай штабаас мэдээллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.