| | USD/MNT 0₮

А.Амбалсэлмаа: Нэг өдрийн дотор 58 хүнээс халдвар ИЛЭРЧЭЭ

Коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сүүлийн 24 цагийн дотор 47,110 хүнд шинжилгээ хийхэд 58 хүнээс халдвар илэрлээ. Тэдгээрийн 48 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болон 10 тохиолдол нь “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний дүнд илэрчээ. Ингээд Монгол Улсад нийт 2551 тохиолдол батлагдсан бол 1819 хүн эдгэрчээ. Одоогийн байдлаар эдгэрсэн хүмүүсээс эргээд халдвар илэрсэн тохиолдол байхгүй байна. Мөн 678 хүн эмчлэгдэж байгаагаас 625 нь хөнгөн, 84 нь хүндэвтэр, 7 нь хүнд, 1 нь маш хүнд байгаа юм.

Шинээр батлагдсан тохиолдлыг дүүргээр нь хувааж үзвэл:

  • СХД –17
  • СБД – 2
  • ЧД – 12
  • БЗД – 19
  • ХУД – 5
  • БГД – 3
  • НД – 0 тус тус бүртгэгджээ.

“Нэг хаалга – нэг шинжилгээ”-гээр нийт 253,617 сорьцод шинжилгээ хийхэд батлагдсан тохиолдол 20, тэдгээрийн ойрын хавтал 27, нийт илэрсэн тохиолдол 47 болжээ.

Байршлын хувьд БГД-ийн 3, 12, 25, БЗД-ийн 26, СБД-ийн 18, СХД-ийн 6, 7, 18, 31, 39, ХУД-ийн 2, 4, ЧД-ийн 2,6 12-р хорооноос илэрчээ.

Ойрын хавьтлаас илэрсэн тохиолдлын байршил: БГД-ийн 3, 12, 25, СХД-ийн 31, 39, ХУД-ийн 2, 5, 18, 19, ЧД-ийн 12-р хорооноос илэрсэн байна.

Аймгуудаар хувааж үзвэл:

  • Улаанбаатар хотод – 1654
  • Сэлэнгэ аймагт – 217
  • Дархан-Уул аймагт – 45
  • Орхон аймагт – 25
  • Дорноговь аймагт – 32
  • Говьсүмбэр аймагт – 4
  • Архангай аймагт - 3 тус тус батлагджээ.
Коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сүүлийн 24 цагийн дотор 47,110 хүнд шинжилгээ хийхэд 58 хүнээс халдвар илэрлээ. Тэдгээрийн 48 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болон 10 тохиолдол нь “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний дүнд илэрчээ. Ингээд Монгол Улсад нийт 2551 тохиолдол батлагдсан бол 1819 хүн эдгэрчээ. Одоогийн байдлаар эдгэрсэн хүмүүсээс эргээд халдвар илэрсэн тохиолдол байхгүй байна. Мөн 678 хүн эмчлэгдэж байгаагаас 625 нь хөнгөн, 84 нь хүндэвтэр, 7 нь хүнд, 1 нь маш хүнд байгаа юм.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.